Улиастайн замд гарсан ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны өдрийн 12:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 23-р хороо, Улиастай руу эргэх зам дээр нийтийн тээврийн автобус, том оврын машин мөргөлдсөн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Нөхцөл байдлыг тодруулбал, "Daewoo" маркийн автобус улиастайн уулзвараас хойш 200 метр орчим зайд Киа бонго маркийн ачааны автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарч "Киа бонго" маркийн автомашины жолоочийн амь хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан байна.

Ослын газарт цагдаагийн болон яаралтай түргэн тусламж, онцгой байдлын албаны бүрэлдэхүүн дуудлагын дагуу ажиллаа.

Иймд, хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг судалж, мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.27.41) 2022 оны 05 сарын 18

Үхэр монголчуудын үйлдэл нэг иймэрхүү байх юм даа, хэлэх муу үг алга.

0  |  0
Top