Сүүлийн үед цахилгаан дугуй буюу "Sun ron"-ыг насанд хүрээгүй хүүхдүүд ихээр унах болсонтой холбоотойгоор гарах ослын тоо нэмэгджээ.
Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас “Sur ron”-ыг техникийн хурд, хөдөлгүүрийн хүчин чадал, техникийн ерөнхий шаардлагаас хамааруулан Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, түүнчлэн эцэг эх, хүүхэд залуучууд, худалдан борлуулагч нар руу чиглэсэн анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна.
Энэ хүрээнд, цахилгаан дугуй унаж буй иргэнээс жолоодох эрхийн үнэмлэх болон тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ шаардах бөгөөд хэрэв дээрх шаардлагыг хангаагүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу 200 мянган төгрөгөөр торгоно.
Сэтгэгдэл ( 2 )
Zuv arai l duraaraa yavj bgaa
tolgoi n olgoi bolson sheesnuud