Улсын төсвөөс өдөрт  ₮2.5 тэрбумыг гадаад өрийн хүүнд төлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын гадаад өрийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2021 оны сүүлээр Монгол Улсын гадаад өр 33.2 тэрбум ам.доллар гэж гарснаас Засгийн газрын өр 8.4 тэрбум ам, доллар байна. Өрийн үйлчилгээнд 2022 оны төсөв дээр 905 тэрбум төгрөг сууснаас 365 хоногт хуваахаар 2,5 тэрбум төгрөг гэсэн тооцоолол байна. 

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллага ирж үзээд Монголын Улсын зээлжих зэргийг B3 буюу тогтвортой, хэвийн гэж тогтоосон нь Засгийн газрын зүгээс өрийн менежментийг хуулийн дагуу оновчтой хэлбэрээр явуулж байгаа нь харагдаж байна. Үлдэж байгаа өрийг хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд төлж байгаа" гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.126.89.9) 2022 оны 05 сарын 27

Өрийг юунд хэрхэн зарцуулж юу бүтээснийг нарийн шаогаж мөрөөр нь мөшгиё ёстой. Санаатай хийсэн үйлдэл.

0  |  0
Top