Төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан байна.
Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Төрийн албан хаагчдын цалинг 2023 онд нэмнэ гэж байгаа ч хэрхэн, яаж нэмэхийг ирэх оны төсвийг хэлэлцэх үед нухацтай ярилцана. Төсвийн хүрээний мэдэгдэл дээр инфляц 8 хувьтай байгаа. 2022 оны төсвийг хэлэлцэх үед инфляцыг мөн л энэ хувь дээр барина гэж Засгийн газар, Монголбанкныхан мэдэгдэж, бодлогын баримт бичгээ батлуулсан. Одоо инфляц 15, оны эцэст 17 хувьд хүрэх болов уу гэж таамаглаж байна. Иймд бодлогын алдаа хийсэн холбогдох хүмүүст хариуцлага тооцож, бид үнийн өсөлт, ханшийн уналтын алдааг нь засаж залруулахад онцгойлон анхаарч ажиллах ёстой” гэв.
Сэтгэгдэл ( 0 )