Компанийн тухай хуульд хувьцаат компани (ХК)-ийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулахаар заасан байдаг.
Ингэхдээ дээрх хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолоор баталсан "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам"-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахын зэрэгцээ хурлын шийдвэрийг олон нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулснаас хойш ажлын гурван өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэгтэй.
Тэгвэл дараах нэр бүхий 59 хувьцаат компани нь 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулаагүй гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.
Иймд дараах хувьцаат компаниудын ТУЗ нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно”, мөн зүйлийн 59.7-д “Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ энэ хуулийн 59.4-т заасан хугацааны дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг үүгээр мэдээлж байна.
Мөн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш дор дурдсан ХК-ийн ТУЗ-тэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тус ХК-уудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд СЗХ-ноос анхааруулж байна.
"АВТОЗАМ" ХК
"АВТОИМПЕКС" ХК
"АР БАЯНХАНГАЙ" ХК
"АЧИТ АЛХАБЫ" ХК
"БИНСЭ" ХК
"БОРНУУР" ХК
"БӨӨНИЙ ХУДАЛДАА" ХК
"ГЛОБАЛ МОНГОЛИА ХОЛДИНГС" ХК
"ГОНИР" ХК
"ДАРХАН ХӨВӨН" ХК
"ЖУУЛЧИН ГОВЬ" ХК
"ИНГЭТТОЛГОЙ" ХК
"ИХ БАРИЛГА" ХК
"МАНДАЛГОВЬ ИМПЭКС" ХК
"МЕРЕКС" ХК
"МОНГОЛ ДИЗЕЛЬ" ХК
"МҮДИКС" ХК
"НАКО ТҮЛШ" ХК
"СЭЛЭНГЭ-СҮРЭГ" ХК
"ХӨХ ГАН" ХК
"ХҮННҮ МЕНЕЖМЕНТ" ХК
"БАЯНТАЛБАЙ" ХК
"ДОРНОД ИМПЭКС" ХК
"СЭЛЭНГЭ АР ХӨВЧ" ХК
"УЛААНСАН" ХК
"ХАНЫН МАТЕРИАЛ" ХК
"ХӨДӨӨГИЙН ТЭЭВЭР" ХК
"АГРОТЕХИМПЕКС" ХК
"АЖЛЫН ХУВЦАС" ХК
"АЛМААС" ХК
"АР ТАРХИ" ХК
"БАЯНТОЛГОЙ" ХК
"БАЯНТООРОЙ" ХК
"БҮТЭЭЛ" ХК
"ГАНТӨМӨРТ" ХК
"ДАРХАН МАХ ЭКСПО" ХК
"ДОРНОД" ХК
"ДОРНОД ТЭЭВЭР" ХК
"ЖИНСТ" ХК
"ЗАВХАН ТЭЭВЭР" ХК
"ЗАВХАН ТЭЭХ" ХК
"ИХ НУУР" ХК
"ИХ ҮҮСГЭЛ" ХК
"МОНАСАР" ХК
"МӨНХ ЖИМ" ХК
"НИЙСЛЭЛ ӨРГӨӨ" ХК
"ОРГИЛ ГОВЬ-АЛТАЙ" ХК
"ӨВ УСЖУУЛАГЧ" ХК
"САВ ШИМ" ХК
"СЭЛЭНГЭ ИМПЕКС" ХК
"ТӨВ УС" ХК
"УЛИАСТАЙ ТЭГШ" ХК
"ХАНГАЛ" ХК
"ХАРГИА" ХК
"ХАРШИЙН ГЭГЭЭ" ХК
"ХУРТАЙ" ХК
"ЧАНДМАНЬ ДУНДГОВЬ" ХК
"ЧАНДМАНЬ УУЛ/Чандманьзэндмэнэ хайрхан" ХК
"ШИМ/СЭЛЭНГЭ ШИМ" ХК
Сэтгэгдэл ( 0 )