Азийн хөгжлийн банкны зүгээс эдийн засгийн энэхүү онцгой байдлын үед Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шуурхай ажиллаж, 100.0 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлэснийг тус банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран мэдэгдлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр тэрбээр энэ талаар мэдэгдсэн юм.
Мөн манай улсад урт хугацааны төсвийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ оны сүүлээр батлагдах төлөвтэй гэлээ.
Түүнчлэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх хоёр зээлийн хэлэлцээр Улсын Их Хурлаар хараахан батлагдаагүй байгаа. Уг хоёр зээл олгохыг Азийн хөгжлийн банкны Удирдах зөвлөлөөр батлагдсан тул энэ хаврын чуулганы хугацаанд багтаан шийдвэрлэж өгөхийг Улсын Их Хурлын даргаас хүссэн юм.
Сэтгэгдэл ( 5 )
Бас л зээл одоо болиочэээ
Угаасаа ингэж дэмжлэг нэрээр зээлдүүлж дараа нь зээлээ төлж чадахгүйд хүрэх юм бол шахаанд оруулж байгаад боловсон аргаар газрыг нь авах л байх даа өөр ч юманд санаархаж байх магадлалтай гол нь гэрээнд үзэглэж байгаа нөхдүүд арын албаныхан гэрээгээ л сайн уншиж судлаж байж гэрээнд гарын үсэг зурах нь чухал
дэмжлэг нь үнэгүй бол болж зээл бол ёстой хэрэггүй шүү урдах өрөө дархаа бод
Ene zvgeer xvvgvi zeel
Nongol uls uyn Aperkiin ornuud ve.Bvr Sheri Lankiin araas dampuurchihalallaa daa.Yasan ih gadaad urve .Uruul nemeed avaad baih uym yandaa.Mongolchuudaa erthen 2 tiishee bolson ni deer bna.2dahi Sheri Lank bolgoh gej baihad yasan oilogdogvi turd baigaa .MANnamiin mapchisan tonyylchidiig yah ve.Hairan Mongol uls.Bid tonuulchidiin hurngiigul huraahad gadaad uruu darna shvv dee.Mongolchuudad 2 zamal vldellee.Hatuu temtsej ulsaa tonuulchidaas avah avrah.Gadaadiin hurungutungvvdiig huuj gargah.