Дэлхийн банк: Монгол Улсад 110 сая ам.долларын ЗЭЭЛ олгохоор боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл энэ сарын  25-ны өдөр  “Монгол Улсын Зам тээврийн холболт, ложистикийг сайжруулах төсөл”-д зориулан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Олон Улсын Хөгжлийн Ассоциацын 10 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг баталлаа.

Уг төсөл нь зав тээврийн биет холболтыг сайжруулах замаар Монголын мах боловсруулах ложистикийн зардлыг бууруулах зорилготой юм байна.

Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михнев “Эдийн засгийн шинэчлэлийг дэмжихийн зэрэгцээ ложистикийг сайжруулан, зам тээврийн биет холболтыг сайжруулахад хөрөнгө оруулах нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг тавихад тустай. Монгол Улсад ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд тэсвэртэй болохын тулд дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах нь чухал юм,” гэв.

Харин Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар уг төслийн талаар хэлэхдээ “Тус төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын стратегийн ач холбогдол бүхий зам тээврийн дэд бүтцийг барьж байгуулах шаардлага болон эдийн засгийн чухал салбаруудын ложистикийг сайжруулах зорилготой нийцэж байна. Бид Дэлхийн Банктай түншлэн ажиллахдаа баяртай байгаа бөгөөд төслөө амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна”  гэлээ.

Энэхүү төсөл нь уул уурхайгаас ихээхэн хамааралтай Монголын эдийн засгийг төрөлжүүлэн, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад дэм болно. Монгол Улс ойролцоогоор 70 сая орчим малтай бөгөөд энэ нь ядуу буурай амьдралтай иргэдийн хувьд ихэнхийнх нь амьжиргааг залгуулдаг. Үүн дээр түшиглээд махны салбар нь эдийн засгийн хөгжлийг түүчээлэн, амьдралын чанарыг сайжруулах боломжтой. Гэвч биет холболт хангалтгүй, ложистикийн үр ашигтай байрлал бүхий төвүүд байхгүй, нийлүүлэлтийн сүлжээний мэдээлэл дутмаг байдаг зэрэг нь махны салбарын нөөц бололцоог бүрэн ашиглахад тулгарч буй гол саад бэрхшээлүүд юм.

Монголын мах боловсруулах салбарын биет холболтыг сайжруулж, ложистикийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор, тус төслийн хүрээнд замын байгууламжийн менежментийн орчин үеийн туршлагуудыг нэвтрүүлэн, малчны хоттой холбогддог 51 км замыг сэргээх, малын тоо толгой, тээврийн урсгал хамгийн ихтэй автозамын үндэсний сүлжээн дэх нийт 311 км замыг засах, төр ба хувийн хэвшдлийн түншлэлд тулгуурлан бүс нутгийн загвар ложистикийн төв байгуулах замаар ложистикийн үйлчилгээг сайжруулах, ложистик ба нийлүүлэлтийн сүлжээний платформыг бий болгох ажлуудыг гүйцэтгэнэ гэж Дэлхийн банкны мэдээлэлд дурджээ.

Зам тээврийн холболт, ложистикийг сайжруулах төсөл нь Дэлхийн Банкны Монгол Улс: InfraSAP-ийн тайлан, 2021-2025 онд Монгол Улстай түншлэн ажиллах хүрээ-г чиглэл болгон баримтална. Уг төсөл нь чухал дэд бүтцэд хөрөнгө оруулах, ложистикийн үйлчилгээг сайжруулах, үндэсний ложистикийн зохицуулалтын тогтолцоог шинэчлэх замаар баялаг бүтээх салбаруудын түгжээг тайлж, эдийн засгийг төрөлжүүлэх Монгол Улсын Засгийн газрын алсын харааг дэмжинэ гэлээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(197.211.52.75) 2023 оны 02 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
SHINE OYUN(197.211.52.75) 2023 оны 02 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
о(64.119.25.240) 2022 оны 05 сарын 27

яана даа яана

0  |  0
зочин(202.126.89.34) 2022 оны 05 сарын 27

Өр зээлээ болиочээ.

0  |  0
иргэн(192.82.71.14) 2022 оны 05 сарын 27

шри ланкийн араас ч орлоо доо. ийм тэнэг удирдлагуудаас болж монгол харийнхны мэдэлд очих ойрхон байна . зээлсэн монгонууд эд нарын карма руу орох байх даа яана даа энэ улс

1  |  0
Зангараа(202.179.25.77) 2022 оны 05 сарын 27

Монгол улс гэдэг жижигхэн компаний гадаад өр 34 тэрбум $ болсон байна. Гэтэл энэ их мөнгийг юунд хэрхэн зарцуулсан нь тодорхой биш байна. Тийм болохоор нэмж зээл авахыг бүрмөсөн хориглох ёстой. Өмнөх өр зээлийг хэрхэн юунд зарцуулсныг нарийн мөшгөж тогтоож чадахгүй байгааг дэохийн банк, дэлхийн санхүүгийн байгууллага анхааралдаа авах ёстой. Хэрэв ингэж чадахгүй бол Монгол улсыг өрөнд оруулах гэсэн гэмт үйлдэл гэж үзэн Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хам хэрэгт холбогдуулан үзэх болно. Хэрсүү монголчууд энэ асуудлыг зүгээр нэг ориичихгүйг анхааруулъя.

1  |  0
Зангараа(202.179.25.77) 2022 оны 05 сарын 27

Одоо Монгол улс гэдэг компаний гадаад өр 34 иэрбум $ болсон байгаа. Нэмж зээл ивах хэрэггүй. Харин зээлээ хэрхэн төлөх нь тодорхойгүй учир нэмж зээл авал үйлдлийг гэмт харэг гэж үзсүгэй. Шинээр төрж байгаа нярай 31 сая ₮ ийн өртэй.

1  |  0
Зочин(192.82.82.234) 2022 оны 05 сарын 27

НӨГӨӨ ЛУЙВАРчИД НЬ идэх гээд бэлдэж БАЙГАА. ДАХИАД ТӨЛЖ ЧАДАХГҮЙ АРД ОЛНЫ АМЬДРАЛ БҮР МУУДАХ БИЗ. ХҮН БҮР ОДОО 33САЯ ЗЭЭЛТЭЙ БАЙГАА БОЛ 80 сая болох биз. УЛСАД НЬ ӨГЧ БАЙНА ГЭЖ БОДДОГ БОЛОВЧ ЛУЙВАРЧИД НЬ ДУНДААС НЬ ИДЧИХДЭГ

1  |  0
зззз(64.119.16.232) 2022 оны 05 сарын 27

бас л зээл

1  |  0
Top