Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Жижиг, дунд үйлдвэрийн газраас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны салбарын хөгжлийн бодлого, арга хэмжээг олон улсын байгууллагуудын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээтэй уялдуулах, үр дүнг сайжруулах зорилгоор “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт-2022” уулзалтыг Европын холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран 2022 оны тавдугаар сарын 31-ний өдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулна.

Уулзалтад Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Дэлхийн банк, Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэстний байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top