Прокурор асан Д.Баярмагнайд Сингапурын шүүх 14 хоногийн ял оноожээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Монгол Улсын хэсэг иргэд Сингапурын нэр бүхий казинод архидан согтуурч, улмаар хулгайн гэмт хэрэгт холбогдож, шүүх хурал товлогдсон талаар өмнө нь бид мэдээлсэн.

Монгол Улсын иргэн, Нийслэлийн ерөнхий прокурор асан Дэлгэрийн Баярмагнайг Сингапур Улсын Казиногийн үйл ажиллагааг хянах тухай хууль (2006 онд батлгадсан) зөрчсөн эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж тавдугаар сарын 26-ны өдөр тус улсын шүүхээр хэлэлцсэн.

Улмаар дээрх хурлаар Д.Баярмагнайг гэм буруутай гэж үзэн, 14 хоногийн хорих ял шийтгэсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.53) 2022 оны 05 сарын 30

Хуулийнхан Монголд юу ч хийж болно, намайг хэн ч яаж ч чадахгүй юуг ч завхруулна гэж боддог шигээ гадаадад бас тэгж чадна гэж бодож эндүүрчээ, прокурор гуай

1  |  0
Зочин(202.131.229.122) 2022 оны 05 сарын 30

Монгол улсын нэр хүндийг унагасан энэ этгээдийг эх орондоо эргэж ирхээр нь төрийн нэр төрийг гутаасанд нь хариуцлага тооцох хэрэгтэй.

2  |  0
зочин(66.181.188.23) 2022 оны 05 сарын 30

төрийн мөнгөөр цалинжиж байсан гэхэд баян прокурор юмаа

1  |  0
zochin(106.154.128.1) 2022 оны 05 сарын 30

bulain.d uls ornii ner nuur ungaad udii nasalchaad bie zuv avaad yavj chadahgui hatuu hariuthlaga toothoh heregtei

2  |  0
Top