Нөхөртэйгөө нийлж, найзаасаа 20 сая төгрөг дээрэмджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Нөхөртэйгөө бүлэглэн найзынхаа мөнгийг дээрэмдсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр “Баянзүрх дүүргийн 8-р хорооны тоотод 22:20 цагийн орчим хар бараан өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай, масктай үл таних хоёр этгээд дайран орж, тус тоотын оршин суугчдад хүч хэрэглэн бэлэн 20 сая төгрөг дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд иржээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид хамтран шалгалтын ажиллагаа явуулсан байна. 

Шалгалтын явцад хохирогчийн найз гэгдэх 31 настай эмэгтэй Д нь өөрийн нөхөр Я болон бусад З, А, Ц нартай бүлэглэн үгсэн тохиролцож, уг гэмт хэргийг уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. 

Улмаар хэрэгт сэжиглэгдэж байгаа Д, Я, А нарыг Баянзүор болон Хан-Уул дүүргээс баривчилсан бол З, Ц нарыг эрэн сурвалжилж байна.

Иймд, иргэд гэртээ бэлэн мөнгө их хэмжээгээр хадгалахгүй байх, их хэмжээний бэлэн мөнгөтэй байгаагаа бусдад мэдэгдэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top