Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар үнэт цаасны зах зээлд нийт 573 зохицуулалттай этгээд, хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна.
Мөн хугацаанд нийт 119.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагджээ. Энэ нь 2021 оны мөн үеэс 1.7 дахин өссөн бол, 2020 оны мөн үеэс 12.5 дахин өссөн үзүүлэлт юм. Нийт арилжааны 15 хувийг компанийн бондын, 1 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн, 4.4 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны, 79.6 хувийг хувьцааны арилжаа тус тус эзэлж байна.
Нийт зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.6 хувиар өсөж 5.4 их наяд төгрөгт хүрсэн бол хөрвөх чадвар 1.8 хувь байна.
Монголын Үнэт цаасны зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүнг FTSE жагсаалтад багтах фронтиер зах зээлийн улс орнуудтай харьцуулахад 5 дугаарт жагсаж байна. Энэ нь бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлт юм.
Сануулахад, FTSE-ээс 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсыг хөгжиж буй зах зээлийн ангиллын “Ажиглалтын жагсаал”-д оруулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )