Арвайхээр-Даланзадгадын авто замын ТЭЗҮ боловсруулахыг үүрэг болгов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хурал өнөөдөр (2022-05-30) болж, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өмнөх долоо хоногт Засгийн газрын гишүүдийн хамт Өмнөговь аймагт ажилласан томилолтоос гарсан шийдвэр, цаашид авах арга хэмжээ, үүргийг холбогдох газруудад өглөө. 

Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд салбарт тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг, Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын нарийвчилсан төлөвлөгөө, цаашид хийх ажлыг талаар дэлгэрэнгүй танилцуулжээ. 

Сайдын шуурхай хурлаар харьяа газар, хэлтсүүдэд дараах үүргийг өгсөн байна. 
 

  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг Улсын их баяр наадмаас өмнө дуусгах. Түүнээс өмнө шаардлагатай техник, хяналтын үзлэг, технологийн шийдлийг бүрдүүлэхэд Тавантолгой төмөр зам ХХК-тай хамтран шуурхай ажиллах,
     
  • Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дохиолол холбооны ажил, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төмөр замуудтай холбоотой технологийн бичиг баримт боловсруулах,
     
  • Шивээхүрэн боомтыг баруун босоо чиглэлийн төмөр замын төсөлтэй хэрхэн уялдаа холбоотой болгох талаар МТЗ ТӨХК болон бусад холбогдох хүмүүстэй уулзаж шийдэл гаргахыг ТЗДТБХЗГ-т,
     
  • Өмнөговь аймгийн Даланзадгад хотын “Говь гурван сайхан” нисэх онгоцны буудлын зурвас, вокзалыг өртгөтгөх асуудлыг 2023 оны улсын төсөвт оруулахаар шийдэгдсэн тул шаардлагатай бэлтгэл ажлыг хангахыг ИНБХЗГ болон Иргэний нисэхийн ерөнхий газарт,
     
  • Арвайхээрээс Даланзадгад чиглэлийн авто замын ТЭЗҮ боловсруулах, нийгэм эдийн засгийн ач холбогдлыг боловсруулан, танилцуулахыг БТГ болон АЗБХЗГ-т,
     
  • Галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, Улаанбаатар хот дахь терминалууд дахь хоосон чингэлгүүдийг явуулах төлөвлөгөө гаргах, Чойр чиглэлийн төмөр замын тээврийн хяналтыг ил тод болгохыг УБТЗ ХНН-д
     
  • Чингис хаан Олон улсын нисэх буудлын ачаа тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулахыг МИАТ ТӨХК,
     
  • Мандалговь-Даланзадгад чиглэлийн автозамын засварыг шуурхай дуусгахыг Зам ашиглалт, засварын хэлтэст тус тус даалгав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.77) 2022 оны 05 сарын 31

ТЭЗҮ гэдэг нь бүтээн байгуулалтаас мөнгө завших схем юм шиг байгаа. Замын стандарт боловсруулж ягштал мөрдөх нь зөв гарц шийдэл мөн. Хэрэв стандартыг сонгохгүй бол энэ ажил яах нь ойлгомтой харж л байгаарай хүмүүс ээ.

0  |  0
Top