Этиопийн Уул уурхайн яамны төлөөлөгчид манайхаас туршлага судалжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалын урилгаар Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын Уул уурхайн яамны төлөөлөгчид өнгөрөгч баасан гарагт УУХҮЯ-нд ажиллаж, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын талаар мэдээлэл авч, санал солилцжээ.

Тус улсын Уул уурхайн яамны Бичил уурхайн асуудал хариуцсан газрын дарга Мерга Кенеа энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Монгол Улсад бичил уурхайн талаар туршлага судлах, хууль эрх зүйн орчинтой танилцах зорилгоор ирсэн гэсэн байна.

Мөн тэрбээр  Этиопийн эдийн засагт хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, уул уурхай, технологи, аялал жуулчлал гэсэн 5 салбар голлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Этиопийн Засгийн газраас уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахыг онцгойлон анхаарч ажилладагийг дурджээ.

Дэд сайд О.Батнайрамдал Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрдэс баялгийн салбар олборлолтоос боловсруулалтын шатанд шилжих зорилт тавин ажиллаж байгааг онцлоод бүтээн байгуулалтын томоохон төслүүд, тухайлбал Дорноговь аймгийн Алтан ширээ суманд хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэрийн талаар товч танилцуулсан байна.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс салбарын хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэлийн хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барьсан, цаашид Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгааг тэмдэглэжээ.

Уулзалтын төгсгөлд, Этиопи Улсын Уул уурхайн яамны төлөөлөгчдөд УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар “Бичил уурхайн хууль эрх зүйн орчин” сэдвээр, мөн Эрдэс баялаг, эмэгтэйчүүд холбооны зөвлөх Байгалмаа “Уул уурхайн салбарт эмэгтэйчүүд” сэдвээр тус тус илтгэл тавьж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.46) 2022 оны 06 сарын 01

Уул уурхайн үйлдвэрлэл гэж!!!... \n- Газар нутгаа сүйтгэх???...\n- Байгалийн баялгаа гадныханд өмчлүүлэх???...\n- Эх орон-оо зарж идэх... зэрэг гадныхны захиалга биелүүлдэг захиалгат бодлогоо ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ!!!..

0  |  0
Mongol zochin(172.58.5.149) 2022 оны 06 сарын 01

Nohoin zam aa

0  |  0
Mongol zochin (172.58.5.149) 2022 оны 06 сарын 01

Manaihiig diuraival nogoon zamaar orno shuu.

0  |  1
zochin(192.82.70.208) 2022 оны 05 сарын 31

Эд нар ч бүр сүйрчээ. Өөр улс олдоогүй л юм байх даа хөөрхийс.

1  |  0
уншигч(202.55.188.94) 2022 оны 05 сарын 31

Этиоп нохойн замаар орох нь дээ.Күйээ яах вэ манайх араасаа нэг байр урагшлах нь...

1  |  0
Бамбар(84.170.205.121) 2022 оны 05 сарын 31

Яг штэ. Энэ бол улс төр. Манайхан 5 алхам цааш сэтгэж 5 улс дамжин судлах хэрэгтэй болж ээ.

1  |  0
Мягмарсүрэн (202.126.90.49) 2022 оны 06 сарын 01

Этиоп йн засгийн газраас уул уурхайн салбарт гадны орнуудаас хөрөнгө оруулалт татахыг онцгойлон анхаарч ажилладаг гэсэн байнө. Ард иргэдээ дэмжиж ажилладаг улс сайхан юмоо.\n\nТэгэхэд манай улсад бол өөр шүү дээ.\nЗасгийн газраас зохион байгуулж бичил уурхайчид аа дэмжиж гадаадаас орж ирж буй ажилын байр болох томоохон хөрөнгө оруулалтыг орон нутгийн иргэдээсээ сонгогдсон Сумын иргэдийн хурал нь дэмжихгүй унагаадаг ийм л ямар ч уялдаа холбоогүй гаж тогтолцоотой дээр дооргүй ашиг сонирхолоор намаар талцсан байдлаас ард иргэд л хохирдог. Иргэдийн төлөө гэсэн сэтгэлгүй байдаг юм байна лээ.

1  |  1
Эрдэнэчимэг(192.82.78.235) 2022 оны 05 сарын 31

Бичил уурхайн хууль эрх зүйн орчныг улам боловсронгүй болгож орон нутгийн иргэдэд ажлын байрыг бий болгон, иргэдийн амьралд маш том хөрөнгө оруулт болно шүү.

1  |  0
309(192.82.89.35) 2022 оны 06 сарын 01

Болдог ч газраасаа туршлага судалж дээ. Авилга хахууль яаж авахыг гол нь судалсан баых

1  |  1
зочин(202.21.104.98) 2022 оны 05 сарын 31

хар хошного халтар монголчуудаас юу сурах юм бол

0  |  0
До(173.72.120.142) 2022 оны 06 сарын 01

Манайхаас сурвал тэнээд л дуусаа даа.

1  |  1
Top