Б.Болор-Эрдэнэ: “Старлинк” компани Монголд газрын станц байгуулах шаардлагатайг хэлсэн

2022 оны 06 сарын 02

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэгч  Б.Болор-Эрдэнэ өнөөдөр өглөө /2022.06.02/ SpaceX компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Гвин Шотвелтэй онлайнаар уулзалт хийжээ.

Тэрбээр энэ уулзалтынхаа талаар “Гвин Шотвелтэй Старлинк компанийн үйлчилгээ Монгол Улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах, бидний зүгээс юу хэрэгтэй харилцан ярилцлаа.

Старлинк компанийн зүгээс хэлэхдээ Монгол Улсын хувьд газар нутагтай томтой орон учраас бид газрын станцаа Монгол Улсад байгуулах шаардлагатайг хэллээ. Газар нутгийн онцлогоос хамаараад 1 ширхэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийг холболт бидэнд гаргаж өгөх шаардлагатайг онцоллоо. Монгол улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа шаардагдана гэж хэллээ.

ЦХХХЯ-ны хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтойг дуулгасан.

Мөн тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар болов” хэмээн мэдэгдлээ.

Сануулахад, дэлхийн тэргүүн баян Илон Маск Монгол Улсад хөрөнгө оруулахаар, өөрийн өмчлөлийн компанийг хуулийн этгээдээр бүртгүүлсэн мэдээлэл Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын  албан ёсны сайтад бүртгэлтэй байгааг өмнө нь мэдээлсэн билээ.

2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн,  6839207 регистрийн дугаар бүхий  “Старлинк сервисес Монголиа” нэртэй ХХК  нь  Бизнесийн зөвлөгөө өгөх, Мэдээлэл технологийн  чиглэлээр үйл ажиллагаа  явуулах бөгөөд ашгийн төлөө, хөрөнгө оруулагч гэсэн статустай байгаа юм.

Уг компанийн хувьцаа эзэмшигч нь  “Starlink Holdings Netherlands B.V.” компани. Харин эцсийн өмчлөгч нь Илон Рив Маск юм. Тодруулбал, “Starlink Holdings Netherlands B.V.” компани нь "Starlink Satellite Services Corp."-ийн охин компани. Харин “Space X" буюу  “Space Exploration Technologies Corp” нь   "Starlink Satellite Services Corp."компанийн эцэг компани юм. Түүнчлэн эцсийн өмчлөгч нь Илон Рив Маск юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
999(202.55.188.34) 2022 оны 06 сарын 09

Ямарч гэсэн орос, хятадын боол болж болохгүй. Чингисийн Монгол хэзээнээс эрх,чөлөө тусгаар тогтнолд дуртай тэгээд ч өргөн уудам газар нутагтай манайд Старлинк интернэтэд зайлшгүй хэрэгтэй. Орос, хятадын гар хөлүүд хүсэхгүй байх шиг байна.

0  |  1
harhun(202.21.108.163) 2022 оны 06 сарын 09

naaduul chin Mongoloos ashig oloh gej irsee bizdee.. oorsdoo yumaa hiine biz\n

1  |  2
Top