Өнгөрсөн долоо хоногоос боомтуудын үйл ажиллагаа эрчимжиж эхэлснээр хоногт хил нэвтрэх автомашины тоо нэмэгдэж байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Тавдугаар сарын 30-ны өдөр 744 автомашин, 31-нд 762 автомашин Монгол Улсын хилээр нэвтэрчээ. Тус өдрүүдэд Гашуунсухайт боомтоор 450-470 автомашин гарсан бол Ханги боомтоор 148-168 автомашин гарсан байна.
Сануулахад, тавдугаар сарын 20-26-ны өдрүүдэд авто замаар 4,119 чингэлэг, төмөр замаар 349 чингэлэг нүүрс экспортод гаргасан. Ингэснээр оны эхнээс нийт дүнгээр 5,387.3 мянган тонн нүүрс экспортод гарсан гэсэн тоон мэдээллийг УУХҮЯ-наас өгч байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )