Улсын хэмжээнд тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 154,500 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,113 тонн, АИ-92 автобензин 53,404 тонн, АИ-95 автобензин 6,866 тонн, ДТ 78,759 тонн байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Хоногийн хэрэглээгээр авч үзвэл, АИ-92 автобензиний 40, АИ-95 автобензиний 51 хоногийн, А-80 автобензиний 67, ДТ-ний 29 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 78,862 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,741 тонн, АИ-92 автобензин 31,354 тонн, АИ-95 автобензин 4,322 тонн, ДТ 36,165 тонн байгаа ба АИ-92 автобензиний 33, АИ-95 автобензиний 59, ДТ-ний 33 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Наад бензиний хаа үнээ тэгээд нэмээчдээ түгжрэл буурах байлгүй дээ ард иргэдийн хээ халаасруу сайн өнгий ллруудаа