Узбекистан Улсын иргэд Монголд  визгүй зорчиж эхэлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

2022 оны  зургадугаар сарын 3-ны өдрөөс Узбекистан Улсын иргэд Монгол Улсад визгүй зорчихоор болжээ.

Хоёр орны худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн хэрэгцээ, зах зээл өсөхөөс гадна автотээврийн жолооч нарын хувьд хоёр орны хооронд болон гуравдагч улсаар дамжин тээвэрлэлт хийхэд визний хөнгөлөлт нь чухал дэмжлэг болно гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Сануулахад, Монгол Улсын иргэд 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс Бүгд Найрамдах Узбекистан Улсад визгүй зорчдог болсон юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.104.98) 2022 оны 06 сарын 06

болохгүй гэж хэлсэн шүү

1  |  1
Top