Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын чиглэлийн 262 компани, тэдгээрийн 282 брокер, 1,370 агент ажиллаж байна.
Давхардсан тоогоор эдгээр байгууллага нийт 1,621 хэлцлээр 296.3 мянган м.кв талбай, 275.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдаж, шилжүүлжээ.
Харин нийт 659 хэлцлээр 61.3 мянган м.кв талбай, 12.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )