Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргүүлэн төлөхгүй байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн зээлийн төлбөрийн асуудлыг хүссэн хүсээгүй Засгийн газрын хамаарах асуудал болж таараад буй.
Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 155.5 тэрбум төгрөгийн төслийн зээлийн эргэн төлөлт бүрэн дуусаагүй байгаа. Энэ зээлийн талаар Хөгжлийн банкны захирал Н.Мандуул хэлэхдээ “2015 оны 449 дүгээр тогтоолд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлснээр Хөгжлийн банкнаас олгосон 170 тэрбум төгрөгийн үлдэгдэл хөрөнгийг 2019, 2020 оны улсын төсөвт тусгаж, эргэж төлнө гэсэн заалт байна.
Уг заалт хэрэгжээгүйгээс Хөгжлийн банканд чанаргүй зээл болон үлдсэн. Үүнийг барагдуулахад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн ногдол ашгаар зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсан” гэв.
Сэтгэгдэл ( 0 )