Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдрийн 14 цаг 53 минутад Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Залуучуудын гудамж, "Сондор" дэлгүүрийн баруун замд Тоёота Приус маркийн автомашин зорчих хэсэг дээр зогсож байсан Т.Марк-2, Т.Приус маркийн автомашинуудыг мөргөсөн гэх зам тээврийн ослын дуудлага иржээ.
Урьдчилсан байдлаар ослын улмаас хүний биед гэмтэл учраагүй, ослын газрын үзлэг хийж, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )