$211.2 саяар  26.413 ширхэг суудлын автомашин импортоор оруулж иржээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09


Монгол Улс энэ  оны эхний таван сарын дүнгээр импортоор нийт 3137.3 сая ам.долларын бараа, түүхий эд авсан  нь 2021 оны мөн үеэс 535.7 сая ам.доллароор буюу 20.6 хувиар өссөн гэж ГЕГ-аас мэдээллээ.

Дараах инфографикаас харахад, оны эхний таван сард 211.2 сая ам.доллароор  26.413 ширхэг суудлын автомашин импортоор оруулж ирсэн нь өмнөх оны мөн үеэс 17.1%-иар өссөн үзүүлэлт байна. Харин ачааны автомашины импорт 18.6%-иар буурчээ.

Автобензиний импорт 62.4%-иар нэмэгдсэн бол дизель түлшний импорт 14.3%-иар буурсан байна.


Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд: 

 

  • Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 494.7 сая ам.доллар буюу 15.8 хувь

 

  • Эрдэс бүтээгдэхүүн 677.9 сая ам.доллар  буюу 21.6 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 587.4 сая ам.доллар буюу 86.6 хувь)

 

  • Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 374.7 сая ам.доллар буюу 11.9 хувь

 

  • Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 439.7 сая ам.доллар буюу 14 хувь

 

  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 347.6 сая ам.доллар буюу 11.1 хувь

 

  • Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 223.2  сая ам. доллар буюу 7.1  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 81.5 хувь ногдож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top