Энэ 7 хоногт 60 сая ам.доллар банкуудад худалдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

Монголбанк энэ долоо хоногийн пүрэв гарагийн гадаад валютын дуудлага худалдаагаар 30 сая ам.долларыг 3120.64  төгрөгийн ханшаар нийлүүлжээ. Своп, форвард арилжаагаар банкууд 10 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк  биелүүлээгүй аж.

Энэ долоо хоногийн мягмар гарагийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк цахим талбарт 30 сая ам.долларыг 3120.52 төгрөгийн ханшаар нийлүүлж, банкуудаас ирүүлсэн  10 сая ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг мөн биелүүлээгүй юм. Тэгэхээр Монголбанк энэ долоо хоногт банкуудад нийт  60 сая ам.доллар нийлүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top