Үндэсний бэлэг, дурсгалын брэндүүд “ЮниГифт” сүлжээнд нэгдлээ

2022 оны 06 сарын 10

"Бэлэглэх соёлыг түгээе" уриан дор үндэсний бэлэг, дурсгалын брэндүүд “ЮниГифт” нэгдэлийн хүрээнд хамтарч байна.

Монголчууд бид эрт үеэсээ л бие биедээ өгөхийг урьдаж, өгөх, бэлэглэх соёлтой ард түмэн билээ. Нар хүртэл мандаж хүн арддаа ивээлээ өгөхдөө ‘“ӨГЛӨӨ” гэж эхлүүлдэг шүүдээ. Хайрыг өгөх, түгээх олон аргуудаас чин сэтгэл шингэсэн бэлгийг “Unigift үндэсний сүлжээ”-нд бүтээж, нэгтгэж чаджээ. Сэтгэл шингэсэн бэлэг өгч байгаа хүндээ ч жаргалтай, авч байгаа хүндээ ч эерэг сайхан энерги эрч хүч, хайрыг дагуулдаг.

Тэгвэл бэлэглэх соёлыг түгээх аяныг анх 5 жилийн өмнө эхлүүлж байсан “ЮниГифт” компаний хамт олон өдгөө нийслэлд болон орон нутгийн 5 аймагт нийт 9 салбар дэлгүүр бүхий үндэсний бэлэг дурсгалын сүлжээг үүсгэсэн бөгөөд цаашид ч салбарын тоогоо нэмж хэрэглэгчидэд ойртохыг эрмэлзэж буй юм. ЮниГифтийн гол онцлог бэлэг дурсгалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, байгууллагуудад нэгдсэн тохижолт, маркетинг, чанартай, өргөн сонголт бүхий бараа бүтээгдэхүүн бүгдийг багтаасан франчайз эрх олгож бизнесийг дэмжих нөгөө талаас үндэсний шилдэг үйлдвэрлэгч брендүүдтэй нягт хамтран ажиллаж цаг ямагт үнэ цэн шингэсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд танилцуулдагт оршино.

Сэтгэл татам, хайр шингэсэн ЮниГифтийн 2022 оны эхний хагаст гаргасан бэлгийн багцуудтай дараах холбоосоор орж танилцаарай.

 

  1. Эмэгтэйчүүдэд зориулсан бэлгийн багцууд
  2. Эрчүүдэд зориулсан бэлгийн багцууд
  3. Хүүхдийн ургаж том болдог бэлгийн багцууд

Тэд та бидний нүдийг баясгаж сэтгэлийг татах дараагийн гоёмсог бэлгийн багцуудыг ч мөн тун удахгүй танилцуулах юм байна.

 

Та ЮниГифтийн салбаруудаар заавал зочлоорой. Тэдний онцлог талуудаас дурдвал:

 

  • Тав тухтай, эмх цэгцтэй, бэлгийн сонголт хийх зөвөлгөө авах таатай орчин
  • Хамтрагч байгууллагуудын гоёмсог ховор нандин баглаат болон тасалгааны цэцэгсийн өргөн сонголт
  • Чанар хийгээд өгөх үнэ цэнээрээ бусдаас ялгарч чаддаг үндэсний шилдэг брендүүдийн сонголт (Мосса, Хайраар бүтээв, Дулаан дөл гэх мэт)
  • Бэлэглэхэд тохиромжтой савалгаа бүхий гоо сайханы органик сертификаттай бүтээгдэхүүнүүд, артизан гоёл чимэглэл
  • Хүүхдийн эко тоглоомууд
  • Бестселлэр номууд
  • Үндэсний шилдэг амттан үйлдвэрлэгч Бурамхан, эрүүл бөгөөд амттай амттаны ВегАрт бренд, Golden Gobi шоколад гээд маш олон үндэсний байгууллагуудын сэтгэл шингэсэн хүнд хэрэгтэй бэлгүүд багтсан юм билээ.

 

Хайртай хүндээ, хамт олондоо, найз нөхөд, гэр бүлийнхэндээ гээд бүхий л хүнд ямар бэлэг сонгох вэ, хаанаас авах вэ гээд асуудал гардаг бол энэхүү бэлэг дурсгалын нэгдэл болсон дэлгүүрээс авбал ямар вэ?

 

Өгсөн хүндээ ч ерөөлтэй, авсан хүндээ ч ээлтэй бэлэглэх соёлыг түгээгч ЮниГифт нэгдэл

Сошиал холбоос: UniGift Нэгдэл - Бэлэглэх соёлыг түгээе | Facebook

Худалдааны вэб сайт: Souvenir HOME (souvenir-home.mn)

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top