Манай улс энэ оны эхний таван сарын дүнгээр экспортод 4083.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.9 хувиар өссөн гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Экспортын барааны нийт дүнд:
Үүнээс гол нэрийн барааны экспортыг авч үзвэл дараах байдалтай байна. Нүүрсний экспорт 5.7 сая тонн байгаа нь өмнөх оны мөн үеэс 33.7 хувиар буурчээ.Үнийн дүнгийн хувьд нийт экспортын орлогын 41.8 хувь буюу 1,705.1 сая ам.доллар болсон байна.Тэгвэл зэсийн баяжмалын экспорт 1,322.6 сая ам.доллар болж, экспортын нийт үнийн дүнгийн 32.4 хувийг бүрдүүлжээ.
Монгол Улс дэлхийн 56 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 81.4 хувь, Швейцар улсад 10.8 хувь, Сингапур улсад 4.7 хувь тус тус ногдож нийт экспортын 96.8 хувийг дээрх орнууд эзэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )