Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт экпортын талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэж, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан.
Тэгвэл Гаалийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр, энэ оны эхний таван сарын байдлаар мах, дайвар бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 88.8 хувиар буурчээ. Тодруулбал, 2021 оны эхний таван сард 7.6 мянган тонн мах экспортод гаргаж байсан бол энэ оны эхний таван сард 0.9 мянган тонныг л гаргасан аж.
Сэтгэгдэл ( 0 )