ГЕГ: Тавдугаар сард ₮402.73 тэрбумыг төсөвт төвлөрүүлсэн

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

2022 оны төсвийн тухай хуулийн тодотголоор гаалийн байгууллага 4.1 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээжээ.

Тэгвэл үүнээс  энэ оны эхний таван сарын байдлаар 1 их наяд 623.84 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс нийт 1 их наяд 666.85 тэрбум төгрөг оруулж 102.6 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна гэж ГЕГ-аас мэдээллээ.

Тавдугаар сард 354.3 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт төвлөрүүлэхээс 402.73 тэрбум төгрөг төвлөрүүлж 113.7 хувийн гүйцэтгэлтэй ажилласан аж.

Манай улс энэ оны эхний таван  сарын дүнгээр экспортод 4083.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.9 хувиар өссөн байна.

Оны эхний таван сарын дүнгээр импортоор нийт 3137.3 сая ам.долларын бараа, түүхий эд авсан  нь 2021 оны мөн үеэс 535.7 сая ам.доллароор буюу 20.6 хувиар өссөн гэсэн мэдээллийг ГЕГ-аас өгч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top