УУХҮ-ийн сайд Г.Ёндон Торонтогийн хөрөнгийн биржийн Олон улсын уул уурхайн асуудал хариуцсан захирал Дийн Макферсонтой уулзсан байна.
Уулзалтаар уул уурхайн чиглэлээр баримталж буй төрийн бодлогыг танилцуулан, Монголын уул уурхайн компаниудыг хөрөнгийн биржид гаргахад дэмжлэг үзүүлэх, Монгол-Канадын бирж хооронд давхар бүртгэл хийх боломжийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, санал солилцжээ.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон Канадын Торонто хотноо 90 дэх жилдээ зохион байгуулагдсан Олон Улсын уул уурхайн чуулга уулзалтад оролцсон.
Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулганы хүрээнд “MONGOLIA@PDAC 2022” бизнес форум зохион байгуулагдсан юм.
Сэтгэгдэл ( 0 )