Дэлхийн банкны төслөөр 311 км авто зам барина

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Дэлхийн банкнаас  “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл”-ийг  манай улсад  хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц байдлын талаар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн зам, тээврийн олон улсын газрын дарга Л.Ж.Эйжберген тэргүүтэй төлөөлөгчид Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар санал солилцжээ.

Зам, тээврийн хөгжлийн яам болон Дэлхийн банк хамтран орон нутгийн эдийн засгийг эргэлтэд оруулахад дэмжлэг болох тээврийн дэд бүтцийг сайжруулах, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн үр ашигтай сүлжээг бий болгохыг дэмжих зорилготой уг төслийн хүрээнд Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр Архангай, Өвөрхангай зэрэг төвийн бүсийн аймгуудад улсын чанартай нийт 311 км авто зам болон 5 байршилд төмөрбетон гүүрийн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэх, мөн Өвөрхангай аймагт үндэсний логистикийн платформ, мах, махан бүтээгдэхүүнээр төрөлжсөн жишиг логистикийн төвийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах юм байна.

Талууд уг төслийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх шаардлагатай ажлуудын талаар санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх алхмуудыг хэлэлцэн тохиролцсон гэсэн мэдээллийг ЗТХЯ-наас өглөө.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.94) 2022 оны 06 сарын 17

Энхбаяр Ерөнхийлөгчийн үед их өрийг тэглэж байсан нь саяхан. Гэтэл түүнээс хойш энэ асар богинохон хугацаанд манай улсын гадаад өр замаа алджээ. Одоо хамгийн эхлээд хийх ажил бол энэ өр төлбөртөө тооцоо судалгаатай хандаж барагдуулах ажлаа хийе ээ. Улс орны хөгжил нэрийн дор дахин дахин битгий өр зээл тавиад байгаач ээ. Хайран сайхан эх орон минь өр зээлэндээ баригдаж гүйцлээ.

0  |  0
Луйвар(192.82.82.218) 2022 оны 06 сарын 16

Гадны зээлээр төсөл хэрэгжүүлнэ гэдэг бол тэр чигтээ луйвар байдаг. Замын цагдаагийн гүүрийг хятадын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа нэртэй боловч манай улсад маш их хохиролтой нөхцөлтэй.

1  |  0
Зочин(203.91.115.47) 2022 оны 06 сарын 16

Тэр ч Дархны замын үлгэр байлгүй дээ. 200 км-г 3 жил болоход барьж чадаагүй сууж байна. 300 км-г 5 жилд барах уу? Одоо харин нэг л юмыг баттай хэлж чадахаар байна. Энэ замын Тэзү одоо аман байдлаар бэлэн болоод цавчаанууд нь бүгд хуваарилагдаж, эзэд нь тодорчихсон бүр цавчааныхаа мөнгөөр ямар ажил ивээн тэтгэх, унах машинаа хүртэл одооноос захиалж байгаа. Барьсан ч алдахгүй. Харин цавчиж цавчиж үлдсэн шүлсээр нь тус замыг 5 жилд багтаан барих эсэх дээр бооцоот уралдаан иргэдийн дунд зохиож болох юм. Зүгээр суухаар.

0  |  0
Зоч(103.161.242.174) 2022 оны 06 сарын 15

Мэдээж МАН-ын сонгуульд зориулагдана биз. Улсын өр нэмэгдэж удахгүй урд хормойгоо нөхөх ар хормойгүй болох вий...

0  |  0
Kk(66.181.191.231) 2022 оны 06 сарын 16

Төсөл биш зээл

1  |  0
33 тэрбүм долларын ө(202.9.41.150) 2022 оны 06 сарын 15

33 тэрбүм долларын өр дээр бас юуун зээл вээ., сайд нар нь буугаад л яваад өгдөг түрүүчийн ЗГазарын өр гээд л, зам сайн байгаад махны тогтвортой байна гэж юу вээ

0  |  0
иргэн(43.242.242.59) 2022 оны 06 сарын 16

Хөөрхий гадныхан их тусалж дэмжих юм. Даан ч төр нь олхиогүй, 2н хооронд хийсэн хийгээгүйн дундуур мөнгийг нь идэж угаад юу ч барьж байгуулсан юмгүй л болгоно доо . Үнэхээр харамсмаар, гомдмоор

1  |  0
СЭМБЭЭ(103.212.116.46) 2022 оны 06 сарын 16

АВТОЗАМ БАРИХ БИШ, АР.НАМЫН АВИЛГАЧДЫН ГАРААР ОРОХ БИЗ. ДАРХАНЫ ТАМЫН ҮЛГЭР ДАХИН ДАВТАГДАХ НЭЭ.

2  |  0
1(66.181.188.224) 2022 оны 06 сарын 16

Энэ бол зээлээр ганц цахилгаан станц барьчихаасай

1  |  0
Top