ТОД-ЭЙЧ | Хүүхдийн өсөлтийн клиник сургалт боллоо

Админ | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Хүүхдийн өсөлтийн клиник ТОД-ЭЙЧ эмнэлэг, Этүгэн их сургууль, БНСУ-ын “MEDINEX” LLC хамтран үсний эдийн минералын оношилгоог ашиглах нь" сэдэвт олон улсын семинарыг амжилттай зохион байгуулжээ.

 

Монголын хамгийн анхны хүүхдийн өсөлтийн клиник ТОД-ЭЙЧ эмнэлэг, Этүгэн их сургууль, БНСУ-ын “MEDINEX” LLC хамтран "Хүүхдийн эмчилгээний практикт үсний эдийн минериалын оношилгоог ашиглах нь" сэдэвт олон улсын семинарыг өнгөрсөн 6-р сарын 4 ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хүний биед хортой аюултай 10 гаруй хүнд металлуудыг үснээс шинжилгээ авч илрүүлэх боломжтой байдаг байна. Үсээр өдөр тутмын амьдралын мэдээлэл хэв маягийг тодорхойлох боломжтой. Тиймээс үсний эдийн шинжилгээгээр биеийн эрдэс шим тэжээлийн байдал хорт хүнд металл хэр их хуримтлагдсан эсэхийг мэдэх боломжтой.

Энэхүү шинжилгээгээр Мөнгөн ус(Hg), Хар тугалга(Pb), Алюуминум(AI),  Бари(Ba), Кадми(Cd),  Хүнцэл(As), Uranium(U),  Бисмут(Bi), Талли(TI), Цези (Cs)  10 төрлийн хорт хүнд металлын үзүүлэлт гарна  Хүнд металл хүүхдийн биед байгаа эсэхийг үснээс нь  шинжлэх боломжтой. Энэхүү семинараар маш олон сонирхолтой илтгэлүүд тавигдаж монголын олон эмч, нарийн мэргэжилтэнгүйд хамрагджээ.

 

Тод эйч хүүхдийн өсөлтийн клиник эмнэлгийн ерөнхий эмч : А.Цэрэнням

Энэ сургалтын ач холбогдол нь эсийнхээ төвшинд эрдэс шим тэжээлээ нөхөж авч чадаж байгаа эсэх яг эсийнхээ төвшинд хүнд металлын хордлогыг тодорхойлох энэ нь хүүхдийн өсөлт хоцрох эмгэд хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаарх судалгаа болон онолын мэдээллүүд илүү багтсан байгаа.

БНСУ-ын “MEDINEX” LLC компани захирал, химийн шинжлэх ухааны доктор: Ли Чан Ёоль

БНСУ- ын хувьд хүүхдийн оношилгоо эмчилгээг практикт ямар зорилгоор энэхүү оношилгоог хийж байна вэ? гэхлээр

  1. Өсөлтийн хоцрогдол бусдаас биеэр намхан байх жижигхэн байх
  2. Арьсны төрөл бүрийн тууралт
  3. Хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар муудах, сэтгэл санаа тогтворгүй болох

Иймэрхүү шинж тэмдэг зовиуруудтай холбоотойгоор энэхүү төрлийн оношилгоог ихээр хийж байгаа.

Энэхүү шинжилгээгээр дээр дурдсан 10 төрлийн хүнд металлаас гадна 16 төрлийн Мөн чухал хэрэгцээт минерал  байгаа эсэхийг шинжлэх юм үүнд : Натри(Na), Кали(K), (Ca), Магни(Mg),  Цайр(Zn), Хүхэр(S), Фосфор(P),  Хром(Cr), Манган(Mn), Кобальт(Co), Төмөр(Fe), Зэс(Cu),  Селен(Se), Лити(Li), Ванади(V), Молибден(Mo) үзүүлэлт гарна. Үснээс шинжилгээ авч эмчилгээнд ашиглах нь шинэ мэдлэгт тулгуурлан хүүхдийн өсөлтийн орчин үеийн дэвшилтэд оношилгоо эмчилгээний аргуудыг нэвтрүүлж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top