Гол нэрийн барааны үнийн ӨӨРЧЛӨЛТ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Энэ  сарын 13-ны өдрийн  байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.7 хувь, өмнөх долоо хоногоос 1.5 хувиар өссөн гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Тодотгоход, 2022 оны тавдугаар сард улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 15.1 хувь, өмнөх оны эцсээс 7.9 хувиар өссөн байна.

Инфляц 15.1 хувь гарсны 56.3 хувь буюу 8.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 20.8 нэгж хувь, өмнөх сараас 0.4 нэгж хувиар нэмэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top