Засгийн газрын гадаад өр ₮1 их наядаар өсөж, ₮25.4 их наяд болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Засгийн газрын нийт өр энэ оны эхний улиралд 27.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс  209.7 тэрбум төгрөг, өмнөх улирлаас 426.6 тэрбум төгрөг буюу  1.6%-иар өссөн гэж ҮСХ-ноос өнөөдөр /2022.06.16/ мэдээллээ.

Засгийн газрын дотоод өр оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 479.4  тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 148.5 тэрбум төгрөгөөр,  барих-шилжүүлэх төрлийн концесс 208.9 тэрбум төгрөгөөр  тус тус буурч, гадаад өр 1 их наяд төгрөгөөр   өсжээ.

2022 оны эхний улирлын байдлаар Засгийн газрын  нийт өрийн:

 

  • 25.4 их наяд төгрөг буюу 92.4 хувийг гадаад өр

 

  • 657.2 тэрбум төгрөг буюу 2.4 хувийг дотоод өр

 

  • 815.7 тэрбум төгрөг буюу 3 хувийг Засгийн газрын өрийн баталгаа

 

  • 633.0 тэрбум төгрөг буюу 2.3 хувийг барих-шилжүүлэх төрлийн концесс тус тус эзэлж байна.

 

Засгийн газрын нийт өрөөс энэ  оны эхний улиралд үндсэн төлбөрт 143.9 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 161.6 тэрбум төгрөг төлөгджээ. 

Үндсэн төлбөрийн төлөлт 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 171.4 тэрбум төгрөг буюу 54.4%-иар  буурчээ.

Харин хүүгийн төлбөр энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 29.2  тэрбум төгрөг буюу 22.1%-иар өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top