Эр хонины үнэ Ховдод хамгийн өндөр буюу 283.5 мянган төгрөг байна

2022 оны 06 сарын 16

Нас гүйцсэн эр хонины үнэ Ховд аймагт хамгийн өндөр буюу 283.5 мянган төгрөг байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2022 оны тавдугаар сард атны үнэ 1.5 сая төгрөг болж, өмнөх сараас 33.1 мянган төгрөгөөр, соёолон үрээнийх 1.1 сая төгрөг болж, өмнөх сараас 7.8 мянган төгрөг, хязаалан гунынх 1.4 сая төгрөг болж, өмнөх сараас 37.8 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 237.1 мянган төгрөг болж, өмнөх сараас 9.2 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 161.3 мянган төгрөг болж, өмнөх сараас 600 төгрөгөөр тус тус өссөн байна.

 

НАС ГҮЙЦСЭН МАЛЫН ДУНДАЖ ҮНЭ (сум), мянган төгрөгөөр

Эр хонины үнэ 2022 оны тавдугаар сард Ховд аймагт хамгийн их буюу 283.5 мянган төгрөг болж, өмнөх сараас 27.6 мянган төгрөгөөр өссөн байна. Хэнтий аймагт хамгийн бага буюу 185.6 мянган төгрөг болж, өмнөх сараас 1.1 мянган төгрөгөөр буурсан байна.

 

НАС ГҮЙЦСЭН ЭР ХОНИНЫ ДУНДАЖ ҮНЭ, 2022 оны 5 дугаар сард, мянган төгрөгөөр

Цагаан ноолуурын 1 кг-ын үнэ 2022 оны 5 дугаар сард Баянхонгор аймагт хамгийн их буюу 110.0 мянган төгрөг, Дорнод болон Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 50.0 мянган төгрөг байна.

 

ЦАГААН НООЛУУРЫН 1 КГ-ЫН ДУНДАЖ ҮНЭ, 2022 оны 5 дугаар сард, төгрөгөөр

Үхрийн 2 метрээс дээш урттай шир 2022 оны 5 дугаар сард 5.8 мянган төгрөг болж, өмнөх сараас 300 төгрөгөөр өссөн байна. Харин ямааны цагаан ноолуур 1 кг-ын үнэ 86.1 мянган төгрөг болж, өмнөх сараас 21.9 мянган төгрөгөөр буурсан байна.

 

МАЛ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНДАЖ ҮНЭ, жил бүрийн 5 дугаар сард, төгрөгөөр

Хивэгний (25 кг) үнэ 2022 оны 5 дугаар сард Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 25.8 мянган төгрөг, Дархан-Уул аймагт хамгийн бага буюу 10.0 мянган төгрөг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top