Хөвсгөл аймагт гол үерлэж, олон тооны бог мал урсжээ.
Тодруулбал, өчигдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн онцгой байдлын газарт Сэлэнгэ голд 130 ямаа урссан тухай дуудлага иржээ.
Энэхүү дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид болон сумын засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд усанд урссан малын сэг зэмийг гаргаж, халдваргүйжүүлжээ.
Иймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж, аялж, зугаалж байгаа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )