БНСУ-ын жүжигчин И Жун Согийн тоглосон “Шулам 2:Өөр нэгэн” кино нээлтээ хийсэн даруйдаа тасалбар нь 124 оронд зарагдаж дуусжээ.
Найруулагч Пак Хүн Жуны найруулсан “Шулам 2” гэх бүтээл нь 2020 оны сүүлээр зураг авалт нь эхлэн 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилсэн билээ. Харин энэ сарын 15-ны өдрөөс эхлэн уг кино нээлтээ хийж, нийт 124 улсад тасалбар нь зарагдаж дууссан байна.
Тасалбар борлуулагдаж дууссан улсыг нэрлэвэл, АНУ, Япон, Хятад, Тайвань, Малайз, Хонконг, Тайланд, Сингапур юм. Тус киноны Хятад дахь дистрибьютор нь хэлэхдээ “Энэхүү киноны үргэлжлэлийг олон хүн дөрвөн жилийн хугацаанд хүлээсэн учраас үзэгч ихтэй байна гэж бодож байна” гэжээ.
Нэмж мэдээлэхэд, уг кино БНСУ-даа нээлтээ хийсэн даруйдаа өдөрт 270 мянган тасалбар борлуулсан амжилттай яваа юм
Мөн жүжигчин И Жун Согийн цэргийн албаа хааж дуусаад тоглосон анхны кино учраас “Ноён Жан” буюу И Жун Согийг харахаар хүлээсэн шүтэн бишрэгчид нь их байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )