Олны анхаарлыг татаж буй “Том амт” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин, 32 настай И Жун Сог жүжигчдийн 2022 оны есдүгээр сарын нэр хүндийн жагсаалтад хоёрдугаар байранд жагсжээ.
Энэ сарын нэр хүндийн жагсаалтын нэгдүгээр байранд жүжигчин Пак Инби орсон байна.
БНСУ-ын жүжигчин И Жун Согийн “Том амт”-ын өмнө гол дүрийг нь бүтээсэн “Шулам 2:Өөр нэгэн” кино нээлтээ хийсэн даруйдаа тасалбар нь 124 оронд зарагдаж дууссан амжилт үзүүлсэн билээ.
Цэргийн албаа хааж дуусаад уран бүтээлийн ажилдаа шамдан орсон И Жун Сог шүтэн бишрэгчдийнхээ хүлээлтэд нийцэж байгаа жүжигчин юм.
Сэтгэгдэл ( 1 )
Waaa ma jongsuk mundag ❤❤❤