Жүжигчин И Жун Сог, Ай Ю нарын үерхэл ил болов

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 01

БНСУ-ын алдарт жүжигчин И Жун Сог MBC DRAMA AWARD шагнал гардуулах ёслолын үеэр нэгэн бүсгүйн тухай дурдсан билээ.

И Жун Сог шилдэгийн шагнал гардах үеэрээ “Ганцаардаж, айж түгшсэн үед минь дэргэд байж тусалсан хүнд баярлалаа. Би үргэлж хайрлаж, хүндэлж байсан” хэмээн нэгэн бүсгүйд талархал илэрхийлсэн юм. Тэгвэл Өмнөд Солонгосын алдартай шар мэдээллийн “Dispatch” сайт жил бүр арванхоёрдугаар сард оддын үерхлийг зарладаг уламжлалаараа И Жун Согийн найз бүсгүйг зарлажээ. И Жун Сог дуучин Ай Ю-тай дөрвөн сарын турш болзож байгаа аж.

Жүжигчин И Жун Сог 33 настай бол дуучин Ай Ю 29 настай юм.

Жүжигчин залуу MBC DRAMA AWARD-аас шагнал гардсаныхаа дараа "Цэргээс халагдаад санаа зовнил, айдас хүйдэс, зовлон шаналалтай их тулгарсан. Тэр үед намайг эерэг энергээр зөв зам руу чиглүүлж өгсөн хүн бий. Тэр хүнд энэ завшааныг ашиглаад хэлэхийг хүссэн зүйл байна. Үргэлж тийм мундаг байсанд баярлалаа. Би чамд удаан хугацаанд сайн байсан, бас маш их хүндэлж явдагаа хэлмээр байна. Тэр хүнийг харахаараа илүү хичээнгүй амьдрах байж, илүү сайн хүн байх байж гэж боддог. Өнгөрсөн амьдралаа эргэж харж харамсах сэтгэгдэл төрдөг. Цаашид илүү сайн хүн байхын төлөө хичээх болно" гэсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zii(66.181.161.18) 2023 оны 01 сарын 03

Mundag jvjigchn shvv \nShldg xos bl

2  |  0
12(59.153.114.43) 2023 оны 01 сарын 03

ta nar mundag hvmvvsiig hvleen zowshooroj sur orsdoon yuch vgvi mal shig teneg yumnuud bj\n

2  |  1
awhai(202.55.188.83) 2023 оны 01 сарын 03

hoorhon hos bolooroi

4  |  1
Зайл (66.181.160.103) 2023 оны 01 сарын 04

Эр эм нь мэдэгдэхгүй балай юмнууд

1  |  9
Зочин(192.82.84.248) 2023 оны 01 сарын 03

Эдний үерхэл манайд хэнд сонин байх вэ дээ, ийм балай юм нийтэлж л байдаг

3  |  8
Top