Ядуусын өмнүүр орж, Хүнсний талонд хамрагдсан 80 мянган иргэнийг дэмжлэгээс ХАСЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

“Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ыг шинэчилж, шалгуурыг өөрчилснөөр хүнс тэжээлийн дэмжлэг авдаг иргэдийн тоо 80 мянгаар буурч, жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болсон хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэлж байна.

Сануулахад, Халамжаас хөдөлмөрт шилжих  зорилтын хүрээнд дээрх журмыг өнгөрсөн оны долоодугаар сард шинэчилсэн. Улмаар  хүнс тэжээлийн дэмжлэг авч буй өрхийн мэдээллийг нягтлан, зорилтот бүлгийг нарийвчлан тодорхойлсны үндсэн дээр 5766 өрхийн 33.660 иргэнийг хүнсний эрхийн бичгээс чөлөөлөөд байна  гэсэн мэдээллийг 2021 оны 11 дүгээр сард салбарын сайд өгч байв.

Тэгэхээр үүнээс хойших долоон сарын хугацаанд нэмж, 46 мянга гаруй иргэнийг хүнсний эрхийн бичгээс чөлөөлжээ.

Салбарын сайд А.Ариунзаяа 2021 оны зургаадугаар сарын 18-нд Zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа Хүнсний талоныг зорилтот хүмүүст хүргэхэд чиглэсэн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэж байсан. Тухайлбал,  “Хүнсний талон дээр тухайлаад ярихад, зорилтот хүмүүстээ хүрэхгүй байна, авах ёсгүй хүмүүс аваад байна гэсэн шүүмж байдаг. Бид үүнийг засахын тулд төрд байгаа мэдээллийн сангуудыг ашиглана. Төрд байгаа мэдээллийн сангууд дахь мэдээллүүд дээр  үнэлгээ хийснээр тухайн өрхийн гишүүд хөдөлмөр эрхлэх боломжтой юм уу, хөдөлмөр эрхлэж байгаа юм уу. Хэдий хэмжээний малтай юм, хөрөнгөтэй юм, ямар байшинд амьдардаг юм гэх зэргээр мэдээллүүд дээр үнэлгээ хийхээр Хүнсний талонд хамрагдах ёсгүй хүмүүсийн мэдээлэл системд тунаад гараад ирнэ. Тэдгээр хүмүүсийг автоматаар хасна.

Мөн нэг асуудал байдаг нь, журамд тусгасны дагуу хаягийн зөрчилтэй хүмүүст Хүнсний талон олгодоггүй юм. Тухайн баг хорооны засаг дарга нар, Өрхийн амьжиргааг дэмжих комиссуудын шийдвэрээр Хүнсний талон олгогддог. Тэгэхээр бид иргэдийн мэдээллийг цахимаар хянаад,  системүүдтэй уялдуулаад, нягтлаад аваад үзэхээр тухайн иргэн хаана оршин сууж байгаагаасаа үл хамаараад төрийн үйлчилгээг авах эрхийг нь нээх тухай өөрчлөлтийг “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-д оруулж байна. Ингэснээр оршин суугаа хаягийн бүртгэлгүй, хээр задгай газарт гэр бариад буучихсан, үнэхээр ядуу амьдарч байгаа иргэдэд төр нээлттэй үйлчилгээ үзүүлэх боломж нь бүрдээд ирнэ. Зорилтот бүлэгтээ илүү чиглэсэн, системүүдээ илүү ашигласан,  халамжийн бодлогыг явуулна” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.194.50) 2022 оны 06 сарын 21

Лам нараас бас худлаа онш тогтоолгоод грүппийн мөнгө авдаг нөхдүүд байдаг шүү жишээ нь зүрхний цоорхой ч гэх шиг гэсэн мөртлөө шал худлаа эхнэр хүүхдээ хаяал дахин дахин өөр хүүхнүүдтэй салж нийлээл энэ тэндхийн гандан,сүм хийд, хөдөа гадаагүй тэнэж суугаал хов шив хутгасан худалч хулгайч хүмүүс сүм хийдэд их байна шүү энэ зальт этгээдүүдийг шалгаж ХУУРАМЧ ГРҮПП ТОГТООЛГОЖ МӨНГӨ АВАХЫГ ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.

1  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 06 сарын 21

хасаг новшнууд хэлгүй болж жүжиглэж халамж авч байгаад баригдсан түүх байгаа шүү

0  |  1
Top