Бодит цалин сүүлийн 7 жилд 13.4%-иар нэмэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Энэ оны нэгдүгээр  улирлын байдлаар дундаж нэрлэсэн цалин 2015 онтой харьцуулахад 67 хувиар нэмэгдсэн боловч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 13.4 хувиар нэмэгдсэн гэж ҮСХ-ноос мэдээллээ.

НДЕГ-ын НДШ төлөлтийн 2022 оны нэгдүгээр  улирлын тайланд хамрагдсан 717.7 мянган ажиллагсдын сарын медиан цалин 1066.7 мянган төгрөг байна.

Медиан цалин өмнөх оны мөн үеэс 120.9 (12.8%) мянган төгрөгөөр өссөн бол өмнөх улирлаас 1.4 (0.1%) мянган төгрөгөөр буурчээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1450.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.2 (10.3%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

НДШ төлж буй ажиллагсдын дүнд 420.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажилтнууд 10.7 хувийг, 3.0 сая төгрөгөөс дээш цалинтай ажилтнууд 6.9 хувийг тус тус эзэлж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэ(103.229.122.75) 2022 оны 06 сарын 23

Төгрөгийн худалдан авах чадвар 3 дахин унасан \nЮмны үнэ бас өссөн\n

0  |  0
зочин-0(139.5.217.67) 2022 оны 06 сарын 22

НДШ хичнээн жил төлөөд эцэс сүүлд нь бүгдийг нь тэгшэтгэж бгаа нь буруу. Ёстой уучилж боломгүй алдаа. Юм мэддэггүй хүн гаргаж өөрсдөө бултаж зугтаадаг бодлого МАН-д бдаг юм бна. Чадвар мөхөс, мэдлэггүй хүмүүс төрд гардгийн гай үүгээр зогсохгүй бололтой.

0  |  0
Top