Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Тус хуулийн 17 дугаар зүйлд зааснаар 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд аливаа компанийг Санхүү зохицуулах хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхгүй байх, хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээд дөрвөн сарын хугацаа дууссанаас хойш гурван сарын дотор Санхүү зохицуулах хороонд бүртгүүлэхээр шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгасан.
Уг шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх үйл ажиллагаа энэ сарын 27-ны өдрөөс эхэлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулахгүйгээр олон нийтэд виртуал хөрөнгийг санал болгох, худалдахыг, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа болон виртуал хөрөнгөтэй холбоотой зар сурталчилгааг захиалах, бүтээх, тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах, түгээх харилцаанд зарим зүйлсийг хориглосон ба зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
хайрыг хүснэ нэртэй шинэ хүүхдүүдэд зориулсан ном ыг интср ном амар ном мир номд зарж бн хүсвэл захиалж хүргүүлж аваарай