СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ослын улмаас хоёр хүүхдийн амь нас хохирчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1283 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 918 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 18 хүн гэмтэж, нэг хүүхдийн амь хохирсон байна. Энэ долоо хоногт нийслэлд нэг хүүхэд амь хохирч, орон нутагт зургаан хүний амь хохирсноос хоёр хүүхдийн амь хохирчээ.  

Нийслэлийн хэмжээнд Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 356 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 8 бүртгэгдсэнээс жолооч 7, явган 1 бүртгэгдсэн байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн болзошгүй эрсдлээс сэргийлж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцоно уу.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top