Гашуунсухайт хилийн боомтоор өчигдөр /2022.06.27/ 523 нүүрс тээврийн хэрэгслээр 66,944 тонн, Шивээхүрэн боомтоор 98 тээврийн хэрэгслээр 14,892 тонн, Ханги боомтоор 266 тээврийн хэрэгслээр 12,128 тонн, Булган боомтоор 74 тээврийн хэрэгслээр 5,951 тонн буюу нийт 961 тээврийн хэрэгслээр 99,915 тонн нүүрс экспортод гаргажээ.
Тодотгоход, цар тахлын өмнөх үед өдөрт чиргүүлтэй, чиргүүлгүй 1300-1500 тээврийн хэрэгслээр нүүрс экспортод гаргадаг байсантай харьцуулахад, одоогоор ийнхүү 1000 руу дөхөж буй нь сайн мэдээ юм.
УУХҮЯ-ны мэдээллээр энэ сарын 17-23-ны өдрүүдэд авто замаар 4,879 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нүүрс экспортод гарсан. Ингэснээр оны эхнээс хойш 7,445.3 мянган тонн нүүрс экспортод гарсан байна. Энэ нь өнгөрөгч оны мөн үеэс 21.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч өнгөрсөн долоо хоногт 583.2 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 300.2 хувиар өссөн үзүүлэлт гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )