Сугалааны дугаарыг гараар шивэх бол (+) дээр УДААН дарах ёстой

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 29

Ebarimt аппликейшн шинэчлэгдсэнтэй холбоотойгоор гар утасны зургийн цомгоос баримт бүртгүүлэх боломжтой болсон, цэс нэмэгдсэн гэхчлэн илүү боловсронгуй болсон зарим асуулт иргэдэд тулгарч буй бололтой.

Тухайлбал, сугалааны дугаар шивэх гэсэн цэс ил харагдахгүй болсныг иргэд асууж байна.

Хэрэглэгчдийн хамгийн их асууж буй эл асуулттай холбоотойгоор мэдээлэл хүргэе.

Шинэчлэлийн хүрээнд сугалааны дугаар уншуулдаг ЦЭС дэлгэцийн баруун доод булан дахь (+) товчоор илэрхийлэгддэг болсон. 

Ингэхдээ (+) товч дээр нэг удаа дарахад камер нээгдэж, дэлгэцээр баримтыг уншина. Харин (+) товч дээр удаан дарахад бусад хувилбар буюу сугалааны дугаарыг гараар шивэх болон утасны галерейд байгаа баримтын зургийг оруулах бусад боломжийг ашиглах нөхцөл бүрдэх юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.17.146) 2022 оны 06 сарын 30

Тэнэг хөгийн новшийн юм хийдэгээ хэзээ болих вээээ Үхсэн ацных нь боловсронгуй вээ уламл тээртэй яршигтай болгоод байх юм.Ийм болгосон гээд арай хэдэн төгрөг авдаг юм биш биздээ

0  |  0
өөрөө л ойлго(66.181.161.117) 2022 оны 06 сарын 29

энгийн юм л төгс байдаг.

0  |  0
Zochin(192.82.67.162) 2022 оны 06 сарын 29

Alivaag 100% guitsetgeltei hiideg boltloo udii umaa. Bolovsrongui bolgoh n oilgomjgui bolgono gesen ug bish shuu dee!!!

1  |  1
Top