Улсын хэмжээнд зургаадугаар сарын 27-ны байдлаар нийт 140,575 тонн шатахууны нөөцтэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Үүнд: А-80 автобензин 9,773 тонн буюу 59, АИ-92 автобензин 53,945 тонн буюу 40, АИ-95 автобензин 5,636 тонн буюу 42, ДТ 68,505 тонн буюу 25, онгоцны түлшний 37 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 65,595 тонн шатахууны үлдэгдэлтэй байна.
Үүнд: А-80 автобензин 2,520 тонн, АИ-92 автобензин 28,466 тонн, АИ-95 автобензин 4,047 тонн, ДТ 27,960 тонн байгаа бөгөөд АИ-92 автобензиний 30, АИ-95 автобензиний 55, ДТ-ний 25 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )