Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэх эсэх талаар УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Хишигдалайгаас тодрууллаа.
Тэрбээр "Иргэдийн дунд яригдаад байгаа шатахууны үнэ нэмэгдэнэ гэх мэдээлэл худлаа. Тухайн мэдээлэл хаанаас гарсан, хэн тараасан гэдгийг мэдэхгүй байна. Наадам дуустал газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөхгүй. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөж байна. Үүнийг дагаад Монгол улсад нийлүүлэгдэж байгаа газрын тосны үнэ тодорхой хувиар өссөн. Гэхдээ наадмаас өмнө шатахууны үнэ нэмэгдэхгүй" гэлээ.
Өнөөдрийн байдлаар, А-80 автобензиний 56 хоног, АИ-92 автобензиний 42 хоног, Дизель түлшний 25 хоногийн нөөцтэй байна.
ВИДЕО ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )