Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1220 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 841 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 19 хүн, орон нутагт 12 хүн гэмтэж бэртэж нийт 31 хүн гэмтэж бэртсэн. Ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт зургаан хүний амь хохирсон байна.
Гудамж талбайд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 555 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласанаас Нийслэлд 461, Орон нутагт 94 тус тус илрүүлж ажилласан.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 9 бүртгэгдсэнээс дээрх жолооч нар бүгд зам тээврийн осол гаргажээ.
Арга хэмжээний хүрээнд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамрагдан цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж ажиллан иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчих нөхцлийг ханган ажиллаж байна.
Ослын статистик тоо мэдээллээс харахад орон нутгийн замд осол холбогдох тохиолдлыг судалхад дийлэнх тохиолдолд онхолдох хэлбэрээр осолдож амь эрсдэж байна.
Таны унаж яваа тээврийн хэрэгсэл орчин үеийн хурдтай хүчтэй тээврийн хэрэгсэл байж болох ч орон нутгийн зам эсрэг урсгалтай хоёр эгнээтэй зам нь шинжлэх ухааны үндэслэлээр тухайн замын хоёр автомашины зөрч өнгөрөх аеродинамикийн хүчин зүйлсээр 80 км илүү хурдтай явах нь эрсдэл үүсэж болзошгүй хурдны хязгаарыг тогтоож байгааг анхаарч хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Жилд зам тээврийн ослын улмаас 400-600 хүн амь хохирч 2500-3000 хүн гэмтэж бэртэж байна. энэ нь монгол улсад агаарын зорчигч тээврийн 3-4 онгоц унаж осолдож байгаатай ижил хэмжээний хүн зам тээврийн ослын улмаас эндэж байна. үүнээс 40-60 хүүхэд буюу нэг ангийн сурагчид зам тээврийн ослын улмаас амь хохирч байна.
Ихэнх осол нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэнээс болж байгаад анхаарч улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг 06 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд зохион улсын хэмжээнд байгуулан ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )