9 жилийн өмнө зээлээр авсан  B767-300ER хөлгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

“МИАТ” ТӨХК  2011 онд АНУ-ын Боинг компанитай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний дагуу 2013 онд JU-1021 бүртгэлийн дугаартай B767-300ER маркийн агаарын хөлгийг худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа.

Тус агаарын хөлгийг АНУ-ын EXIM буюу Экспорт-Импорт банкны зээлээр авсан бөгөөд 2014-2022 оны хооронд зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу “МИАТ” ТӨХК нь үндсэн төлбөр болон хүүг үйл ажиллагааны орлогоор  төлж иржээ.

Тэгвэл өнгөрсөн зургадугаар сарын 16-ны өдөр зээлийн үлдэгдэл төлбөр болох 8.15 сая ам.долларыг  бүрэн төлснөөр, B767-300ER агаарын хөлгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч,  ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ашиглах бүрэн эрхтэй боллоо гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (64.119.24.227)  2025 оны 03 сарын 13

Шинээр нь авч байсан юмуу, ашиглалтын хугацаа нь хэдэн жил байдаг юм бол, болоо доо

2  |  0
Зоч (103.161.242.180)  2025 оны 03 сарын 13

Болоош дээ...

1  |  0
ZOCHIN (101.189.70.83)  2025 оны 03 сарын 13

HUURHIIDUU...

2  |  0
Top