SOS: Бага насны хүүхэдтэй фэйсбүүкээр танилцаж, хүчирхийлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 02

Бага насны хүүхэдтэй фэйсбүүкээр танилцаж, гэрт нь хүчирхийлсэн хэрэг онц ноцтой хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан байна.

Гэмт этгээд нь АШУИС-ийн гуравдугаар курсын оюутан 23 настай эрэгтэй гэх бөгөөд гэмт этгээд нь бага насны хүүхэдтэй фэйсбүүкээр танилцаж, гэрийн хаягаар нь очиж хүчирхийлсэн байжээ. Түүнийг хохирогч охины ээж газар дээр нь барьсан гэх ба цагдаагийнхан хэрэгтнийг саатуулан шалгаж байна.

Иймд өсвөр болон бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, хүүхдийнхээ сошиал хаяг, нийтэлж буй мэдээлэл, харилцаж байгаа хүмүүсийг нягталж, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх шаардлагатай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top