Ж.Сауле: Нэгдүгээр ангиас монгол хэл заах нь цөөнхийг хавчиж байгаа хэрэг биш

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн сурагчдын монгол хэлний мэдлэг хангалтгүй байсаар ирсэн. Энэ нь ЭЕШ өгөх, их дээд сургуульд элсэн орох, цаашилбал боловсрол эзэмшихэд нь саад болж,  нийгэмд маргаан дэгдээгээд байна. Энэ талаар ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулетэй ярилцлаа.


-Энэ жилийн ЭЕШ-аар нэг элсэгч казах хэлээр шалгалт өгч, цөөнгүй хүүхэд гомдолтой үлдсэн тухай мэдээллүүд асуудал дагуулаад байна. Ер нь жилийн жилд Баян-Өлгий аймагт хэдэн хүүхэд ЕБС төгсдөг вэ. Тэдний хэдэн хувь нь их, дээд сургуульд элсэж ордог юм бол?

-Аймгаас авсан мэдээнээс үзэхэд жилд 1200-1400 хүүхэд 12 дугаар анги төгсөж, тэдний 500-700 нь ЭЕШ өгдөг. Үүнээс  тэнцдэг нь 400-450 байна. Мэдээж энэ тоо тухайн жилийн нийт төгсөгчдийн тооноос хамаарч тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж болох юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн боловсролын газраас авсан нь  дээр байх.

-Ер нь бол Баян-Өлгийн сурагчдын монгол хэлний мэдлэг хангалтгүй байгаа нь аль 2009 оноос яригдсаар ирсэн  асуудал. 2019 онд 43 сургууль байгаагийн хоёр нь л монгол хэлээр хичээлээ заадаг болохыг ХЭҮК-оос мэдээлж байсан. Энэ байдалд яагаад ахиц гарахгүй байдаг юм бол?

-Баян- Өлгий  аймаг бол олон үндэстэн, ястны нутаг. Нийт хүн амын 95 хувь нь казахууд, үлдсэн нь урианхай, дөрвөд, тува болон халхууд амьдардаг онцлогтой.

Тэгэхээр асуудлын гол нь сургуулийн тоонд биш юм. Гол нь тус аймагт боловсролын асуудлын тухай ярихдаа зайлшгүй хөндөх ёстой  2-3  асуудал байна. Нэгдүгээрт, тус аймагт ганц боловсролын салбарт төдийгүй бараг бүх салбарт боловсон хүчний сонголт, томилгоо буруу явж ирсэнтэй холбоотой. Төрийн алба нь төрлийн алба болон хувирч, УИХ-ын гишүүдээс эхлээд дарга нарын төрөл садан, найз нөхөд, тэдний цүнх баригчид ар өврийн хаалгаар ажилд ордог нь нууц биш юм. Үүнийг бараг амтай болгон ярьдаг, шүүмжилдэг. Хоёрдугаарт, дээрх шалтгааны улмаас сургалтын чанар эрс муудсан. Чанаргүй боловсон хүчнээс чанартай бүтээгдэхүүн гарахгүй гэдэг нь тодорхой шүү дээ. Гуравдугаарт, үндэсний цөөнхийн хүүхдүүдэд зориулсан хос хэлний чанартай сургалтын хөтөлбөр, чанартай сурах бичиг хэрэгтэй. Сайн материаллаг бааз байхгүй бол чанартай сургалт явуулах боломжгүй. Тиймээс боловсролын зөв бодлого, багш­лах сайн боловсон хүчин,  хэрэглэх чанартай сурах бичиг, материаллаг баазгүйгээр энэ асуудлыг амархан шийдэх боломжгүй.

-Тийм атал нэгдүгээр ангиас монгол хэл сургахыг эсэргүүцэж, Үндэсний цөөнхийг хавчин гадуурхлаа, хэл соёлд эрсдэл учруулах гэж байна гэдэг нь ямар учиртай юм бол?

-Би энэ асуултад өөрийнхөө өнцгөөс хариулъя. Юуны өмнө энэ асуудлыг өлгийчүүд бүгдээрээ эсэргүүцэж байгаа юм биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Нэг хэсэг нь эсэргүүцэж байхад нөгөө хэсэг нь дэмжиж байгааг нийгмийн сүлжээнд тавигдсан хүмүүсийн сэтгэгдлээс харж болно. Асуудлын учрыг сайн ойлгоогүй нэг залуу гарч ирж эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийлээ гээд сүйд болох ямар ч шаардлагагүй. Тэр хүн ардчилсан нийгэмд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийллээ гэж ойлгож байна. Нөгөө талаар тэр хүү нийт өлгийчүүдийг төлөөлөхгүй шүү дээ. Энэ жил монгол хэлний шалгалтад 600 хүүхэд хангалтгүй дүн үзүүлж, нэг нь амиа хорлохыг завдсан нь Баян-Өлгий аймагт боловсролын асуудал ямар түвшинд байгаагийн бодит жишээ юм.

Сүүлийн арваад жил ерөнхий эрдмийн шалгалтад дандаа 21 дүгээр байрт жагсаж байна. Дээд сургууль төгссөн цөөнгүй залуус төрийн албаны шалгалтад тэнцэхгүй байгаагаас төгссөн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа. Төгсөгчдийн монгол хэлний бичгийн чадвар туйлын тааруу байгааг бид алхам тутамдаа харж байна. Бид үүнд дүгнэлт хийж, арай өөрөөр сэтгэж, хойч үеийнхнийхээ  ирээдүйг бодох хэрэгтэй.

Нэгдүгээр ангиас монгол хэл зааж эхлэхэд болохгүй юм байхгүй. Тэглээ гээд үндэсний цөөнхийг хавчин гадуурхсан хэрэг биш.  Хэл соёлд ямар ч эрсдэл учрахгүй. Хамгийн гол нь сургалтын хөтөлбөр,  заах арга нь зөв, сурах бичиг нь сонирхолтой  байх  ёстой. Тухайлбал, Шинэ Зеланд шиг зарим оронд 6-7 настай хүүхдэд хичээл заахад зураг, тоглоом, яриа голлосон, аль болох бага насны сэтгэхүйд тохирсон сонирхолтой арга голлодог юм билээ. Ийм аргаар монгол хэл заахад болохгүй юм огт байхгүй. Нөгөө талаар бүх хичээлийг монгол хэл дээр заана гээгүй. Монгол хэл долоо хоногт тодорхой цагаар ороод бусад хичээл нь казах хэл дээр ордгоороо ороод явна гэсэн.

-Монгол хэл бол төрийн албан ёсны хэл. Энэ хичээлийн сургалтын чанар багш нараас их шалтгаална. Багш нарынх нь чадвар хэр байдаг вэ?

-“Шавийн эрдэм багшаас” гэж үг бий. Л.Энх-Амгалан сайд Баян-Өлгий аймгийн  монгол хэлний багш нарын 80 хувь нь чанарын шаардлага хангахгүй байна гэж хэлсэн нь үнэний ортой байх. Төрийн албан ёсны хэлийг Монгол Улсын ямар ч иргэн сурах, эзэмших ёстой. Эзэмшихдээ нэлээд өндөр түвшинд мэдэх ёстой гэж боддог. Миний бие Баян-Өлгий аймагт олон удаа томилолтоор ажиллаж байсан. Зарим төрийн албан хаагч ажлаа танилцуулж чадахгүй, тайлангаа буруу зөрүү бичсэн байдаг нь түгээмэл тааралдаж байлаа.  Тийм учраас аймгийн боловсролын асуудалд маш нухацтай хандаж, төрийн бодлогын түвшинд авч үзэх хэрэгтэй гэдэг бодол нэлээд хэдэн жилийн өмнөөс төрсөн юм. Тийм учраас Л.Энх-Амгалан сайдын шийдвэрийг дэмжиж байгаа хүний нэг нь би. Багш нарын монгол хэлний мэдлэг, чадварын тухайд өөрийн бодлыг хэлье.

Миний бодлоор монгол хэлний багш нарыг чанаржуулах хэд хэдэн арга байна. Нэгдүгээрт, одоо байгаа бүх монгол хэлний багш нарыг аттестатчилж, шаардлага хангахгүй байгаа багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх хэрэгтэй. Хоёрдугаарт, 12 дугаар  анги төгсөгчдөөс сурлага сайтай хүүхдүүдийг монгол хэлний багш болгох зорилгоор их, дээд сургуульд сургахдаа сургалтын төлбөрийг төрөөс даах, хөнгөлөлт үзүүлэх, Төрийн сангийн зээлд хамгийн түрүүнд хамруулах асуудлыг цаг алдалгүй шийдэх хэрэгтэй. Гуравдугаарт, аймгийн Боловсролын коллежийг МУБИС-ийн мэдэлд шилжүүлж, монгол хэлний багшийн ангийг нэн яаралтай нээх шаардлагатай. 

Энэ коллежид МУБИС-ийн болон бусад их, дээд сургуулийн багш нарыг тодорхой хугацаагаар томилолтоор ажиллуулах талаас зохицуулалт хийх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, орон нутагт ажиллах сонирхолтой чадвартай залуу багш нарыг орон байраар хангах, алслагдсан бүсийн нэмэгдэл олгох зэрэг нийгмийн асуудлыг шийдэж, тогтвортой ажиллах боомжоор хангах гарц бий. Тавдугаарт, аливаа асуудалд сэтгэлийн хөдөлгөөнөөр, бүдүүн тоймоор биш, шинжлэх ухааны үндэстэй, судалгаатай хандах хэрэгтэй. Тиймээс Боловсролын хүрээлэн, МУБИС, МУИС-ийн Боловсрол, сэтгэл зүйн тэнхим зэрэг судалгааны төвийн эрдэм­тэн судлаачдаас бүрдсэн баг байгуулж, казах хүүхдүүдийн сэтгэх­үйн онцлогийг судлах, багш нарын заах аргыг сайжруулах, сурах бичиг, сургалтын хөтөл­бөрийг боловсронгуй болгох талаар тодорхой судалгаа хийж, дүг­­нэлт хийх шаардлагатай. Эдгээр асуудлыг цогцоор нь авч үзэх нь энэ асуудлыг нааштай шийд­вэрлэх томоохон алхам болно.

-Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Баян-Өлгийд байгаа казах иргэдийн эх хэл нь монгол хэл биш казах хэл. Иймд хос хэлний хөтөлбөр байх ёстой” гэж хэвлэлд ярьсан. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Засаг дарга Д.Бауыржан өөрийнхөө санаа бодлыг хэлсэн нь буруу биш юм. Хос хэлний хөтөлбөр одоо ч явж байгаа гэж боддог. Харин түүнийг улам боловсронгуй болгох шаардлага байгаа. Хос хэлний хөтөлбөр зөвхөн казах хүүхдүүд төдийгүй тус аймгийн тува хүүхдүүдэд ч хамаатай.

-Казах түмний дотроос  улс орны бүхий л салбарт алдар нэрээ дуурсгасан баатар, гавьяатууд олон бий. Сүүлийн үеийн залуусаас манлайлагч хэр олон гарч байгаа бол?

- Сүүлийн үед дэлхийн шилдэг сургуулийг төгссөн, хэлний  мэдлэг сайтай, чадвартай залуус цөөнгүй төрөн гарч байна. Тэдний дотор ганц казах залуус төдийгүй дөрвөд, тува, урианхай залуус ч бий. Харамсалтай нь улс төр, жалга довны үзэл, авлига, ар өврийн хаалга зэргээс болж өөрийн эзэмшсэн мэргэжлээр хүссэн ажилдаа орж чадахгүй байна. Энэ бол нэлээд олон жил үргэлжилж байгаа үзэгдэл. Ялангуяа сүүлийн арваад жил Баян-Өлгий аймаг ганц нэг хүний “Вант улс” болж хувирсан. Тэдний хамаатан, төрөл садан, найз нөхөд, худ ураг  биш бол хэн ч сурсан сургууль, эзэмшсэн мэргэжлийнхээ  дагуу  хүссэн ажилдаа орж чадахгүй. Энэ бол бодит үнэн. Тийм учраас ард түмний төлөө гэж гарч ирээд зөвхөн өөрийнхөө эрх ашгийг боддог улстөрчдөөс салахгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй.

-Боловсролын хөгжлөөс үүдээд боловсон хүчний нөөц, орон нутгийн хөгжлийн асуудал ямар байдаг бол гээд олон асуултууд ургаж гарч байна?

-Баян-Өлгий аймагт боловсон хүчний бодлого алдагдсан гэдгийг дээр тодорхой ярьсан учраас товч хариулъя. Мэдээж аймгийн хөгжил бол боловсон хүчнээс шалтгаална. Энэ бол хамгийн гол хүчин зүйл. Боловсон хүчний талаар алсын хараатай зөв бодлого баримтлаагүй цагт хөгжлийн талаар бодоод ч хэрэггүй. Энд хамгийн түрүүнд нөлөөлж байгаа зүйл бол  хэдэн улстөрчийн явцуу эрх ашиг, жалга довны үзэл, аймгийн нийт ард түмний эрх ашиг биш өөрсдийн хамаатан садан, найз нөхөд, танил талынхаа эрх ашгийг боддог харалган бодлого юм. Нөгөө талаар,  аймгийн аль ч салбарт авлига газар авсан. Энэ бүхнээс болоод дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоогоор  бусад  аймгуудтай харьцуулахад дээгүүр жагсдаг. Ер нь шударгаар хэлэхэд УИХ-ын гишүүд, дарга нарын хамаатан биш бол хэн ч хүссэн ажилдаа орж чадахгүй. Үүнийг маш олон жишээ, баримтаар тайлбарлаж болно.

-Та  ХХААХҮ-ийн дэд сайд байсан хүн. Одоо байгаа гишүүд тойргийнхоо асуудлыг төрийн түвшинд хэр хүргэж чадаж байна гэж харж байна вэ?

-Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд бол энэ талаар тун тааруу ажиллаж байгаа гэж боддог. Үүнийг жил бүрийн батлагдсан төсвөөс харж болно. Аймгийн хөгжилд  нөлөөлөхүйц  бүтээн байгуулалтын ажлууд  хийж чадахгүй байна. Ганц жишээ хэлэхэд,  зэрэлдээ оршдог Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум, Увс аймгийн Бөхмөрөн сумын хөгжил бол газар тэнгэр хоёр шиг ялгаатай. Баян-Өлгий аймгийн төвийн хөгжил, өнгө үзэмжийг зэргэлдээ Ховд, Увс аймгийн төвтэй харьцуулахад бас л эрс ялгаатай. Хөгжлөөс хол хоцорсон нь олон зүйлээс ажиглагддаг.

Зарим УИХ-ын гишүүн аймгийн замтай холбоотой бүх тендерийг авдаг мөртлөө нүдэнд харагдах, өнгөтэй өөдтэй юм харагдахгүй байгаа. Хийсэн юмын чанар, өнгө үзэмж нь тааруу учраас иргэд байнга шүүмжилдэг. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд нь идэвх санаачилгатай, сайн ажиллахгүй бол хэчнээн Засаг дарга гарч ирээд юу ч хийж чадахгүй гэдэг нь бодит амьдралаас харагдаж байгаа юм. Ер нь хувийн бизнесгүй, төрийн албаны туршлагатай, өндөр боловсролтой, ёс зүйтэй хүн л УИХ-д гарч ирэх хэрэгтэй гэж боддог. Тиймээс ард түмэн зөв, цоо шинэ сонголт хийх шаардлагатай байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(64.119.24.51) 2022 оны 07 сарын 12

Тиим бна аа. Бидний үед геологийн ангид 2 хүн орч ирээд 2 лаа шилжёэн юм. Бэлтгэлд явж байж орох бсан бна. Тэр үед сурах бичиг орос бас орос багштай

0  |  0
Иргэн(46.251.212.233) 2022 оны 07 сарын 09

Маш зөв талаас нь ярьж, оновчтой санал дэвшүүлсэн байна. УИХд сонгогдсон энэ аймгийн гишүүд үүнд дүгнэлт хийх хэрэгтэй. Төрч казак хүүхдүүдийг Монгол хэлний өндөр боловсролтой богоход анхаарч дэвшүүлсэн саналыг ажил хэрэг болгоход анхаарах нь зүйтэй.

0  |  0
Зочин(66.181.161.28) 2022 оны 07 сарын 09

Энэ коментийг хэрүүл болгож хувиргах гэсэн хөлсний нөхдүүд ямар их байнаа. Мөн ч өндрөөс шидсэн чулуу байх даа\n

0  |  0
Зочин(202.55.188.120) 2022 оны 07 сарын 08

1-р ангиас нь бүх хичээл монгол хэл дээр орж 7 хоногт 2-3 цаг хасаг хэл дэнр уран зохиол дуу хуураал үзэнэ биз , ингэж чадахгүй юм бол бөян өлгийн хүүхлүүдийг бүгдийн малчин барилагчин , грушиг ”00” - цэвэрлэгч бологооо кк

0  |  0
Зочин(203.217.139.240) 2022 оны 07 сарын 08

Баян-Өлгийгөөс бусад аймаг, хотуудад амьдарч буй казак иргэд тухайн нутаг орныхоо ЕБС-д сурч 1-р ангиасаа л монгол хэл бичгээ судалж эхэлдэг шүү. Тэдний монгол хэл нь сайн байдаг. Баян-Өлгийд амьдарч байгаад их сургуульд элссэн хүүхдүүд 1-р курстээ бүртгүүлэхээр ирэхдээ ”орчуулагч”-аа дагуулаад сургуулиудын сургалтын албад дээр ойлгомжгүй хазгай ярьж, сонсож буй бидэнд ч, өөрийгөө ойлгуулах гэж ядаж буй өөрт нь ч маш төвөгтэй байдаг. Бүлтгэнээд л өрөвдөлтэй.

2  |  0
Зочин(203.217.139.240) 2022 оны 07 сарын 08

ЕБС төгсөгч казак хүүхдүүд чинь элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэл бичиг дээрээ унаад байна. Тэднийг их сургуульд битгий ор гэх гээ юу? Ямар амиа юм бэ. Сауле чи, бас чиний нөхөр МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч байсан Зулькафиль та 2 монголоор маш сайн ярьж, бичдэг ш дээ. Бусад казакууд, ялангуяа залуу үе чинь монгол хэлээ мэдэхгүй байх нь зүгээр үү? Эсвэл казакстанд их сургуульд элсэх ёстой юм уу? Би халх монгол хүн. Гэхдээ казак хүн эх орондоо эх монгол хэлээ мэдэхгүй байгаад өмнөөс нь санаа зовж байна.

0  |  0
Зочин(66.181.161.100) 2022 оны 07 сарын 08

Айлд 2.3 хоног толгой хорогдоё гэр оронгүй гэцүү өлбөрч үхлээ гэж орж ирчихээд айлын хүүхдүүдтэй барьцалдаж болохгүй ээ та нар. Баймаар байгаа бол үүд хавьцаа эвтэйхэн суугаад өгсөн хоолыг нь гудараад дууугай л байх хэрэгтэй

1  |  0
Зочин(66.181.161.100) 2022 оны 07 сарын 08

Харин эд нарт Монголд яаж нутаг гуйж орж ирсэн түүхийг казакаар нь сайн ойлгуулах хэрэгтэй. Айлын гэрт толгой хорогдож байгаа хүмүүс шдээ

1  |  0
Зочин(66.181.161.100) 2022 оны 07 сарын 08

яах юм бэ казакаа сурч л байг. Болж өгвөл эх хэлнийхээ үүсэл араб мусалман хэлээ сурвал бүр ч сайн. Монгол хэл мэдэхгүй бол тэд энд амьдрах аргагүй бол аандаа яваад өгөх байлгүй. Бүх талаас нь Монголыг мэдэхгүй болвол онц сайн байна

2  |  0
нарангэрл(66.181.160.112) 2022 оны 07 сарын 08

төрийн албан ёсны хэл бол монгол хэл монголчууд олон ястантай ард түмэн бүгд монгол гэсэн нэрийн доор хуулийг сахих ёстой тийм дээ ч багаасаа нь эх хэлээ мэддэг байх нь монголчууд бидний жам ёс,үүрэг шүү. тэгэхлээр олон юм ярихгүй байвал дээр байх

1  |  0
Ойдаа(66.181.186.241) 2022 оны 07 сарын 11

Сауле зөв талаас нь асуудлыг ярьсан байхад юунд нь тэнэгээ харуулах гэсэн юм шиг янз бүрээр дайрдаг юм бэ.Төр засгийн албанд ажиллаж бас ч ухаан бодлоо тэлсэн казах эмэгтэй.Монголын нутгийн наад хонхороосоо арай алсыг харж ухаан бодлоо уужуу болговол яасан юм бэ.

3  |  2
Алтайн хяр(178.91.240.100) 2022 оны 07 сарын 11

Сауле та одоо больж үз. Өөрийгөө ухаантан болгож бүү эндүүр за. Таны эцэг болох Жанымхан агсан нэндүгээр ангид монгол хэл заалгаж байж сайн болосон хүчин болсон гэж бодохгүй байна. Та зүгээр байж үз. Нэг таарукхан орос хэлт авгай шүү. ОХДС~ийг арай гэж төгсөж ганц жил ч багшлаагүй гологдол ш. Цагийн аяс дагаж ХХААХҮ-ийн дэд сайдад зүүгдсээр эцэстээ Будилхан, Шоубахир нарт чадуулсан азгүй эгч. Казах хүүхдүүдэд нэгдүгээр ангиас монгол хэл залгаж дарамтлна гэдэг бол Маоист бодолго ба урьд зүг рүү хар уйл суудаг улаантны гөлөгний гай. Доор сийрүүлсэн сэтгэгдэлүүд бүгд үндэстнийг дапаалсан ба.

1  |  7
Иргэн (66.181.180.232) 2022 оны 07 сарын 07

САУЛЁ ГЭЖ БИЧСЭН ЮМ БУРУУ ГАРСАН БАЙНА УУЧЛААРАЙ

0  |  0
Иргэн (66.181.180.232) 2022 оны 07 сарын 08

Саудын сайд /дэд/ маш ажилсаг хүн учраас түүнд ажил хөдөлмөрт нь амжилт амьдралд нь аз жаргал сайн сайханыг хүсьё

1  |  1
Хасагт(66.181.185.188) 2022 оны 07 сарын 08

Хасгуудаа Арабуудыг дагаж шонхор шувуу гаргах гэж явахаар үр хүүхдийнхээ боловсролд анхаар за

1  |  0
Хасагт(66.181.185.188) 2022 оны 07 сарын 07

Хасгууд ямар их даварч бна аа Арай цэрэг оруулах гээд бна уу

0  |  0
Zochin(45.84.123.96) 2022 оны 07 сарын 08

Kazak humuus bol undesnii tsuunh bish Mongol ylcin irgen

1  |  0
зочин(202.179.3.23) 2022 оны 07 сарын 08

БӨ аймагт багшийн сургууль байгуулагдсан нь сургалтын чанарт муугаар нөлөөлсөн эндээс төгсөж буй багш нарын монгол хэлний мэдлэг туйлын хангалтгүй байдаг

3  |  0
Zochin(68.146.199.167) 2022 оны 07 сарын 07

Iim xuniig l zasag dargaar ta ix xeregtei! Zaluuchuudiin ireeduin asuudal yarij bxad undesnii tsuunxiin erx ashig gej erguutej bgaa xuniig uruvduj bna. Mongolchuud ezen Chingis xaanii ues shashin shutleg undes ugsaagaar xaaj boodoggui ard tumen. Orchin uedee zoxitsood xel soyoloo xadgalaad zeregrsen amidrax bolomjiig Mongol tur olgosoor irsen. Xarin zarim n xaanaas yamar bdaltai irsenee umartaad bugdiin ezen shig zagnaval Mongolchuud butsaagaad bairand n tavij chadax uls\n\n

0  |  0
Зочин(103.212.116.250) 2022 оны 07 сарын 09

Маш зөв өнцгөөс харж шударга ярьж. Казакууд бид үндэсний цөөнх гэхээс илүү бид монгол улсын иргэд гэдгээ бодож ярих ёстой. Нөгөө талаар Саулегийн яриад байгаа төрийн алба нь хэт цус ойртсон, жалга дов, ах дүүс, хамаатны хамаарал газар авсан, үүнийг дэвэргэж өөгшүүлж, аймгийн хөгжилд саад бологчид нь энэ аймгаас сонгогдсон улстөрчид гэдэгтэй өлгийчүүд санал нэгдэж өөрчлөлт хийх хэрэгтэй.

9  |  0
mgl(103.9.90.130) 2022 оны 07 сарын 08

эргүү мал

0  |  1
Зочин(103.57.95.178) 2022 оны 07 сарын 08

Хасгууд чинь дайн дэгдээж байдаг шишинтан байх аа. Монголын тусгаар тогтнол, эв нэгдэлд туйлын аюултай, тэр ч үүднээсээ Баян-Өлгийд Монгол хэлийг сурахыг хориглодог. Алтай цаад талд жаахан газарт хоргодох зөвшөөрөл өгснийг буруугаар ашиглаж Алтай давж ирээд Ураанхайчуудыг хөөж зайлуулсныг та нар мэддэггүй юм уу?

1  |  0
Чимэд(124.158.68.158) 2022 оны 07 сарын 09

Энэ Ж.Саулийг аймгийн засаг даргаар томилох хэрэгтэй дээ. Хэзээнээс ажлаа мэддэг зүгширсэн мэргэшсэн бэлтгэгдсэн боловсон хүчин мөнөөс мөн Тролл бичигчид МУЛГУУ МУНХАГ ТОЛГОЙ НЬ ОЛГОЙ БОЛСОН ДАНДАА ХАРААЛ ДОРОМЖЛОЛ БИЧДЭГ цөөхөн 5-6 залуучууд байгаа юм Үүнийг тоох хэрэггүй л дээ.Сауле зөв бүсгүй бид сайн мэднэ.

2  |  0
Зочин(103.57.95.178) 2022 оны 07 сарын 08

Хасгууд монгол үндэстэн биш шүү дээ. Нутаг гуйж ирсэн л хүмүүс. Гэхдээ Монгол улсын иргэнээр бүртгүүлж, иргэний үнэмлэх авсан хүмүүс, тэр байтугай түр хугацаагаар ирсэн гаднын иргэд ч Монгол улсын хуулийг мөрдөх ёстой.

1  |  1
Irgen(73.25.114.116) 2022 оны 07 сарын 08

Kazakuud undesnii tsuunh ch bish tsagaachid ch bish mongol ulsiin irgenii unemlehtei mongol ulsiin buren erhet irged.

1  |  0
Эгэл(192.82.74.49) 2022 оны 07 сарын 08

Саулэ зөв ярьжээ.Монголчуудыг хооронд нь халх,дөрвөд хасаг гэж хагаралдуулах санаатай орос троллууд зайлаарай.Тэр оростоо очиж боолоо хийж амьдарцгаа

4  |  0
би(66.181.160.24) 2022 оны 07 сарын 08

казакууд монгол хэл сурахгүй байх нь улам сайн, тэд төрийн албанд болоод үндэсний компаниудад ажилд орох боломжгүй тэгээд зайах нь зөв муу цөгаачид, орох оронгүй оочих аягагүй тэнэмэлүүдийг маршал газар нутаг кааж нутагуулсан нь буруу болоо юу. АНУ-ын индианууд англи хэ мэдэхгүй бол яадаг билээдээ бод өмхий казакууд. Сауле Сайд басан хүн зөв ярьжээ

5  |  1
би(66.181.160.24) 2022 оны 07 сарын 08

энэ сауле зөв бодолтой хү байна. тэр мал засаг дарга бол казакуудаа дагуулаад монголоос зайлах ёстой хэрэв монгол хэл сурахыг хзсэхгүй мээхгүй бол үтэр зайл өмхий казак

3  |  2
Зочин(192.82.78.213) 2022 оны 07 сарын 08

Үндэсний цөөнх биш, Монголын иргэд

4  |  0
Зочин(202.126.88.226) 2022 оны 07 сарын 08

Хятадын гоминдын шээснүүд өөрсдийгөө цөөнх гэж солироод ых юма. Хөндлөн болтлоо хүчиндүүлээд амь наана там цаана зугтаж ирчээд писда хасагууд

3  |  1
Зочин(139.5.217.94) 2022 оны 07 сарын 08

Цагаачилж ирсэн хасагууд монгол хэлээ маш сайн сурах ёстой. АНУ-н цагаачид шууд л англи хэл үздэг. Тэгвэл үр хүүхдүүдэд чинь сайн боловсрол, ажил төрөл нь нээлттэй шүү дээ.

7  |  1
Зоч(103.161.242.180) 2022 оны 07 сарын 08

Үндэсний цөөнх биш. Хуучнаар бол цагаач иргэд одоогийнхоор бол монгол улсын үндсэн иргэд гэж явна. Олон улсын хэллэгээр аливаа улсын харьянд өөрсдөө сайн дураар орсон иргэд нь тухайн улсын бүх л хууль зүйн актыг үг дуугүй мөрдөх ёстой...

17  |  0
зочин (202.9.47.19) 2022 оны 07 сарын 08

Казакууд МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИНДАА ЗАХИРАГДАНА ШҮҮ. ... БАЯН-ӨЛГИЙ ТУСДАА УЛС БИШ, ердөө Монголын нэг л аймаг

15  |  2
Зочин(203.91.115.56) 2022 оны 07 сарын 08

Казакууд та нар цөөнх бишээ цагаачид шүү дээ ядаж энэ ялгаагаа мэдэж байх хэрэгтэй

10  |  6
ЗАВШИГЧ бузар авгай(64.119.26.194) 2022 оны 07 сарын 08

Энэ авгай хүний адаг. Хасагууд бүгд муугийн муу хүмүүс. Энэ авгай болон бүх хасгууд Монголоос зайл!

6  |  6
ЗАВШИГ БУЗАР АВГАЙ(64.119.26.194) 2022 оны 07 сарын 07

Цөөнх нэрээр юу ч мэдэхгүй Орос хэлний багш СӨХ-н дарга байсан энэ чавганц олон жил дэд сайд хийсэн . ЗАЙЛ

4  |  3
Top