Зэвсэгт хүчний 017-р ангид хугацаат цэргийн алба хааж байгаа залуус, алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж байна.
Тодруулбал, Батлан хамгаалахын яам болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний 017-р ангид цэргийн алба хааж байгаа залуусыг барилгын чиглэлийн мэргэжил эзэмшүүлж байгаа юм. Энэ хүрээнд өнгөрсөн жилийн хоёрдугаар ээлжээр тус ангид татагдсан залуус зургаан сарын хугацаанд суралцаж, улмаар мэргэжлийн гэрчилгээгээ өнөөдөр гардан авлаа.
Цэргүүдэд МСҮТ-ийн багш нар ирж, хоёр сарын хугацаанд онолын хичээл ордог байна. Үүний дараа бүтээн байгуулалтын улирал эхлэх үеэр барилга дээр ажиллуулж, дадлага хийлгэдэг аж.
Цэргийн алба хааж байгаа хугацаандаа мэргэжил эзэмшиж, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн тэдний сэтгэгдлийг хүлээн авч үзнэ үү.
ДЭЛГЭРЭНГҮЙ ВИДЕО ҮЗЭХ!
Сэтгэгдэл ( 0 )