Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар НААДАМД ЗОДОГЛОНО

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар хүчит 1,024 бөх барилдана.

Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан дүрэмд зааснаар Ардын хувьсгалын 101 жилийн их баяр наадамд барилдахаар урьдчилсан бүртгэлээр нэр ирүүлсэн болон барилдах боломжтой бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) батлан гаргалаа.

1. Дархан аварга Г.Өсөхбаяр

2. Дархан аварга А.Сүхбат

(Тайлбар: Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 2.10.2-д “Нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр” гэж заасны дагуу Даян аварга цолны эрэмбийг харгалзан үзнэ)

3. Даян аварга Н.Батсуурь

4. Улсын аварга О.Балжинням

(Тайлбар: Баяр наадмын тухай хуулийн тавдугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн 21.2-д 2003 оноос өмнөх эрэмбийг МҮБХ тогтооно” гэсэн заалт буюу энэхүү хууль 2003 онд батлагдахаас өмнө авсан үндэсний бөхийн цол, амжилт хүчин төгөлдөр мөрдөгдөнө)

5. Улсын аварга П.Бүрэнтөгс (Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 2.10.5-д улсын аваргуудын эрэмбийг улсад хоёр удаа ес даван түрүүлсэн улсын аварга, улсад нэг удаа ес даван түрүүлж, мөн нэг удаа ес даван үзүүрлэсэн улсын аварга, улсад нэг удаа 10 даван түрүүлсэн улсын аварга гэсэн дарааллаар тогтооно гэж заасны дагуу)

6. Улсын аварга Г.Эрхэмбаяр

7. Улсын аварга Ч.Санжаадамба

8. Улсын аварга С.Мөнхбат

9. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ

10. Улсын арслан Ц.Содномдорж

11. Улсын арслан Д.Ганхуяг

12. Улсын арслан Б.Ганбат

13. Улсын арслан Х.Мөнхбаатар

14. Улсын арслан Э.Оюунболд

15. Улсын арслан Д.Азжаргал

16. Улсын арслан Р.Пүрэвдагва гэх мэт цолны эрэмбээр эрэмбэлэгдэнэ.
 


Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2014.07.07-нд Даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт Улсын дархан аварга цолыг нэг өдөр, нэг дор хүртээж байсан билээ. 

Цол гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр өмнө нь чимэг байсан, нэг хэсэг бөхийн цол болж явсан Далай аварга цолыг чимгээр нь үлдээхээр болсон. Мөн Дархан аваргын болзол хангасан хүмүүст энэ цолыг нөхөж өгөх тухай хууль гарсны дагуу энэ цолыг олгож байна" гэдгийг тэмдэглэж байсан юм.

МҮБХ-ноос тухайн үед Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын эрэмбийн талаар МЭДЭГДЭЛ гаргаж байсныг дор сануулъя. 

МҮБХ-ны мэдэгдэл

Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ижилхэн даян аварга цолтой байх үедээ нэг өдөр дархан аварга цолыг зарлигаар авч байгаа тул Монгол улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1-д “ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь ... эрэмбэлнэ” гэсэн заалтыг үндэслэн Г.Өсөхбаярыг эхэнд, А.Сүхбатыг удаад эрэмбэлсэн болно.

Бөхчүүдийг цолны болзлоо хэн түрүүлж хангаснаар нь биш, илүү амжилттайг нь өмнө эрэмбэлэх зарчим тогтоон дээрх заалтаар баталгаажуулан мөрдүүлсэн нь бөхчүүд, олон түмний талархал хүлээсэн шударга шийдэл болсон юм.

Дээрх хоёр бөхийн тухайд даян аварга цолтой байхдаа Г.Өсөхбаяр улсын наадамд 3 удаа 8 давсан, 4 удаа долоо давсан бөгөөд энэ амжилтаараа улсын наадамд 3 удаа долоо давсан даян аварга А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь зөв юм.

Хоёр бөх нэгэнт ийм эрэмбэтэйг ард түмэн олон жилийн турш мэдэж байсан болохоор Г.Өсөхбаярыг А.Сүхбатын ард эрэмбэлэх нь дүрэм зөрчсөн, олон түмний эсэргүүцэл, дургүйцэл төрүүлэх үйлдэл болох байсан билээ.

Харин дархан аварга цол хүртсэний дараа амжилтаар эрэмбэлэхгүй байх тухай Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.9-д “ Энэ хуулийн 7.8-д заасан амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж заасан байдаг.

Энэ нь дархан аварга цолтой болсныхоо дараа барилдаж гаргасан амжилтаар дахин эрэмбэлэхгүй, хуучин эрэмбийг хадгална гэсэн заалт юм.

МҮБХ хорь гаруй жилийн турш улс төр, нутаг усны үзлээс Монгол бөхийг ангид байлгаж, Монгол бөхөд 40 гаруй шинэ зүйл бий болгон, шударга зарчмыг тууштай баримтлан ажиллаж байгаагаа ард түмэндээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Хоёр бөхийн амжилтын эрэмбэ (2014 он)
 

Эх сурвалж: МҮБХ

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.51) 2022 оны 07 сарын 08

ЗОДГОО ТАЙЛСАН БӨХЧҮҮД БАРИЛДАНА ГЭДЭГ ЧИНЬ НАЙРАА ЯВАГДНАА Л ГЭСЭН ҮГ

1  |  0
Бөх судлаач(203.23.49.49) 2022 оны 07 сарын 07

Уул нь 10 давсан нөхцөлд 2 удаа аврагын болзол хангасанаараа Өсөхбаяраас хамаагүй өндөр эрэмбэлэгдэх ёстой доо

0  |  0
Юу вэ? (202.9.41.15) 2022 оны 07 сарын 07

Сүр бадрааж зодог тайлсан Сүхбат барилдах гэж байгаа юм уу? Сайхан үзүүштэй барилдаантай л даа гэхдээ л эр хүн хэлсэндээ байдаггүй билүү?

0  |  0
(103.26.195.212) 2022 оны 07 сарын 07

Зодог гэдэг ”юмаа” өмсөөд л, тайлаад л, уйлаад л... Үнэн овилгогүй гар юмаа. Одоо тэгээд барилдах гэж байгаа бол тайлчихаад дахиж өмсөөд яахав дээ, ШАЛДАН л барилдахгүй юу доо, амар зүгээр.

0  |  0
(103.26.195.212) 2022 оны 07 сарын 07

Зодог гэдэг ”юмаа” өмсөөд л, тайлаад л, уйлаад л... Үнэн овилгогүй гар юмаа. Одоо тэгээд барилдах гэж байгаа бол тайлчихаад дахиж өмсөөд яахав дээ, ШАЛДАН л барилдахгүй юу доо, амар зүгээр.

0  |  0
Иргэн(66.181.161.124) 2022 оны 07 сарын 07

Сүхбат барилдахгүй ээ тэгж ард түмнийг доромжлохгүй

0  |  0
Чойжоо(124.158.69.28) 2022 оны 07 сарын 07

Дархан аврагын цол авангуутаа Өсөхбаярыгаа амлаад барилдалгүй алга болсон биздээ Өсөхбаярын цолыг дуудуулаагүй хорлосон байдаг.Үүнийг бөхийн холбоо Юугэж тайлбарлах вэ Тэгвэл энэ жил Өсөхбаяр нь сүхбатыг амалж аваад хага шидэх боломж гарч байгаа юм байна.Зодог тайлаад эргэж орж ирж будилуулах тохиолдол огт гарч байгаагүй гэнэ

0  |  0
зочин(59.153.87.227) 2022 оны 07 сарын 07

Ичих нүүрээ элгэндээ наасан Сүхбат барилдана гэж үү. энэ хүнд ер нь нэр нүүр байдаг юм уу. зодог тайлах гэж юу байдгаа ч мэдэхгүй дархан аварга гээд байгаа юм шүү

1  |  0
Төр(202.126.90.23) 2022 оны 07 сарын 07

Сүхбат аварга зодог тайллаа гээд наадмын ногоон дэвжээнд мөргөөд засуулаа хөтлөн тугандаа мөргөөд хадам аавдаа эрхлэн уйлаад байгаагүй бил үү

0  |  0
Хар(202.126.89.55) 2022 оны 07 сарын 07

Төрмөл таримал 2 бие биенээ амлах даваанд хүрэх үү

0  |  0
Top